“Намрын ногоон өдрүүд 2012” арга хэмжээ өнөөдөр“Мишээл Экспо” төвд эхэлнэ.
Нийслэлийн аялал жуулчлалын газар МҮХАҮТ хамтран “Үнэгүйдсэн монгол брэнд буюу гар урчуудын ганцаардал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 09.30 цагт зохион байгуулна.
Н.Энхбаярт холбогдох шүүх хурал 8:30 цагт Нийслэлийн шүүхэд болно.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулна. Сонсголд СЕХ УБЕГ оролцож мэдээлэл өгнө.
Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас Нийслэлийн засаг захиргаанд ажлын байраа булаалгасан хувиараа хөдөлмөр эрхлэгчид Төрөөс ажлын байр нэхэж мэдээлэл хийнэ.
11:30 цагаас Монголд анх удаа говь нутагт олон улсын рок, поп ододын цугларалт болохоор болcон талаар Монголын урлаг, соёлын төлөөлөл мэдээлэл хийнэ.
Өнөөдөр 14 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж Лениний хөшөөг нийслэлийн өмчөөс хасах тухай асуудлыг шийднэ

Сэтгэгдэл ( 0 )