Өндрөөс үсэрч амиа хорлохыг завджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хорооны нутаг, эмнэлгийн 25 дугаар гудамжинд  байрлах хуучин цэргийн зориулалттай ашиглаж байсан 89.24 метрийн өндөртэй төмөр баганын орой дээрээс өчигдөр тус хорооны иргэн 22 настай, эрэгтэй М үсрэхийг завджээ.

Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу “Шуурхай бүлэг 105”-ын тасаг, нийслэлийн аврах салбарын аврагч нар аюулгүй ажиллагааг ханган түүнийг буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top