Олон улсын жазз хөгжмийн фестиваль манай улсад болно. Ирэх сарын 2-нд эхэлж дөрвөн өдөр үргэлжлэх тус наадмыг “Их талын жазз” ТББ зохион байгуулах аж. Үүнд манай улсын жааз хөгжимчдөөс гадна Австрали, Швед, Дани, БНСУ, БНХАУ, Францын уран бүтээлчид оролцох юм байна. Зургаа дахь удаагаа болох гэж буй уг наадмыг өмнө нь хоёр жилд тутамд нэг удаа зохион байгуулдаг байсан бол одооноос жил бүр болж байхаар тогтжээ. Наадамд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсэн учраас зохион байгуулагчид наадмын товоо ийнхүү өөрчилсөн байна. Мөн тус наадамд оролцохыг хүссэн монголын жазз хөгжимчин, уран бүтээлчдэд уг наадмын үүд хаалга нээлттэй аж.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )