“UB Art Fair-2012” үзэсгэлэн нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн нийтийн хүртээл болох гэж байна. Энэ нь “UB Art Fair-2012”  нэртэй нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ойд зориулагдаж гарч буй аж. Зорилго нь нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татхад чиглэж байгаа гэнэ. Энэхүү үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцох, хүүхэд залууст дээрх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг олгодгоороо онцлог юм. Тиймээс энэ үзэсгэлэнд  мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр  уран бүтээлээ идэвхитэй туурвиа аж. Үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна. Уг үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top