“Тв коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр: Жүжигчин болохоосоо өмнө телевизэд тайз засагчаар ажиллаж байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

“Евро-2012” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр “ETV” телевиз дамжуулсан билээ. Энэ тэмцээний тайлбарлагчаар ажилласан “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяртай шөвгийн ид өрсөлдөөнтэй тоглолтууд болж байх үеэр уулзаж ярилцсан юм. Түүнийг та бүхэн Боловсрол телевизийн Тавин саяын уналт нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь андахгүй сайн мэднэ.
 
“ЕВРО-2012”-ЫН НҮДЭЭ ОЛСОН ТАЙЛБАРЛАГЧ

-Өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед таниар сонин юу байна?
Тайван сайхан дaa. Ажлаа хийгээд л явж байна.

-“Евро 2012-ыг албан ёсоор” “Tv9”, “ETv” телевизүүд шууд дамжуулж байгаа. Анх Евро 2012-ыг тайлбарлах саналыг танд хэн тавьсан бэ? Яагаад таныг сонгосон гэж бодож байна?
-Сонголтын хувьд бол “Е TV” телевизээс 5-р сард над руу ярьж, “Евро 2012”-ыг тайлбарлах завтай юу гэж санал тависан. Сонгуулийн үеэр уг нь урлагийнхан энэ тэрүүгээр явж тогловол хэдэн төгрөг олох хэрэгтэй байдаг ч удахгүй болох дөхсөн учраас сонирхлоороо зав гарган тайлбарлахыг зөвшөөрсөн.


-“Евро 2012”-ыг тайлбарлахад ямар байна?
-Та мэргэжлийн спортын тайлбарлагч биш, сонирхогчийн хувиар тайлбарлахад бэрхшээлтэй байдаг уу?
Мэдээж хэрэг дуртай тэмцээнээ тайлбарласан учир сайхан, бас сэтгэл хангалуун байна. Шөнө нойргүй явах нь жаахан хэцүү байсан. Үүнээс бусад нь бол дажгүй шүү. Миний хувьд хөл бөмбөг тайлбарлаад удаж байна. Олон хөл бөмбөгийн тэмцээнүүдийг тайлбарласан. Энэ удаагийн “Евро-2012”-ыг тайлбарлан хүргэхэд урьдын адил хэв маягаараа л байна. Харин тайлбарлах тусам хүнд туршлага сууна гэх юмуу, тэр тал дээр ажиглагдах зүйл гарч байгаа. Хэцүү бэрхшээлүүд гайгүй ээ. Хүн дуртай зүйлдээ сонирхолтой байдаг болохоор сайхан байдаг.

-Та хөлбөмбөг тоглодог уу?

-Тийм сайн биш ч тоглоно.

-Хэр сайн тоглодог вэ? Амжилт гаргаж байв уу?
-Одоо сонирхогчийн клуб, багууд байдаг болсон. Тэдэнтэй хамт тэмцээн уралдаанд оролцдог. Сонирхогчийн хүрээнд тоглодог гэх үү дээ. Багаараа байр эзэлж, алт, мөнгө хүрэл медалууд авч байсан. Сонирхогчийн тэмцээнүүд жилдээ бараг арав гаруй удаа болдог. Янз бүрийн тэмцээнүүдэд оролцож тоглосон. Телевиз хамт олныхоо хүрээнд, сонин сэтгүүлүүдийн хооронд зохиогддог тэмцээн гээд оролцоод явдаг даа.

-Спортын тайлбарлагчдыг хүмүүс өөр өөрийнхөөрөө тодорхойлж дүгнэдэг. Харин таны хувьд ойлгомжтой хэрнээ товчхон, мэдлэгтэй тайлбарладаг гэж ярьцгаадаг. Энэ талаар санал нийлж байна уу?
-За би харин ч өөрийгөө товчхон биш, дэлгэрэнгүй яриад байгаа юм болов уу гээд аль болох товчхон тайлбарлахыг боддог. Тэгээд гадуур, хөдөөгүүр явж байхад хүмүүс алдаа дутагдлыг минь хэлж, ингэмээр байна, тэгмээр байна гэж илэрхийлдэг. Хөдөө орон нутгийнхан хөл бөмбөгийг маш ихээр сонирхон үздэг болсон нь анзаарагдсан. Түүнчлэн чиний тэгж тайлбарладаг чинь гоё байдаг шүү гэх мэтээр урмын үг хайрлаж байсан. Тэр болгон дээрээс санаа авч, засах зүйлээ, засахын тулд хичээж явдаг.


-Зарим тайлбарлагчдыг харж байхад дэндүү их ярьдаг, сэдвээсээ халиад гардаг гээд хүмүүс шүүмжлэх юм. Таны бодлоор?
-Халих бол ер нь зөв ш дээ. Хүн мэдээж хэрэг өөрийнхөө дуртай спортоо сэтгэл хөдлөлөөрөө тайлбарлах нь зөв. Байнга өөрийгөө хянаад л би ингэж хэлэх ёстой, үгийн төгсгөлөө би ингэхгүй бол болохгүй шүү гэж бодох нь харьцангүй баригдмал ойлголт юм. Аль болох сэтгэлээсээ хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчидтэйгээ цуг хөл бөмбөг дотроо орж тайлбарлах нь чухал. Орж гарах үе байлгүй яахав. Орох үедээ ороод л, гарах үедээ гараад л явна даа... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top