Энэ сарын 28-нд “iLoft function house”-д “Neon Tattoo” шоу болох гэж байна. Тус шоунд ирсэн цоглог залуустаа зориулан неон шивээсийг гайхуулах Body art урлагийн сонирхолтой үзүүлбэрийг үзүүлэхээс гадна шивээстэй бүжигчид бүжиж олон сюрпризүүдийг барих гэнэ.
Сонирхолтой уг шоунд мэдээж монголын номер нэг эмэгтэй DJ Anna “электро хаус” урсгалаар тоглох бол, DJ Эрхээ “house”, DJ Ганаа “progressive”, DJ Show-E “hard style”, “jump up” урсгалаар электро хөгжмийн гайхамшигийг мэдрүүлж нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )