БНСУ-д 20 аврагч сургалтад хамрагдана

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

БНСУ-ын “Үндэсний аврах алба-119”-ийн дарга Кан Чёл Сууг Монгол оронд айлчилж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр өнөөдөр түүнийг хүлээн авч уулзжээ.

2006 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.

2008 оноос эхлэн Монгол Улсын Онцгой байдлын албаны 100 орчим аврагч  “Үндэсний аврах алба-119”-ийн эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад хамрагдсан.  Үүний зургаа дахь ээлжийн сургалт ирэх арваннэгдүгээр сард болох бөгөөд 20 аврагчийг явуулах гэж байна.

Ц.Амгаланбаяр “Олон улсын стандартын дагуу орчин үеийн техник, багаж хэрэгсэлд тулгуурлан зохион байгуулдаг энэхүү сургалтад хамрагдсанаар манай аврагчдын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар ихээхэн сайжирч, “Үндэсний аврах алба-119”-өөс хандивласан автомашин, техник, тоног төхөөрөмж Монголын аврагчдыг гамшгийн голомтод шуурхай хүрч, аврах ажиллагааг өндөр түвшинд явуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг” уулзалтын үеэр хэлсэн юм. Ирэх сард БНСУ-ын ОБЕГ-ын дарга Ли Ки Хуан Монгол Улсад айлчлана.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top