Хүнсний ногооны ургац хураалт 70 орчим хувьтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Хөдөө аж ахуйн салбарт ургац хураалтын ажил ид өрнөж байна. Одоогийн  байдлаар үр тарианы хураалт 20 орчим хувь, төмс болон хүнсний ногоо 70 орчим хувьтай явж байна. Тодруулбал, 301791 га талбайгаас үр тариа хураах ёстойгоос 55263 га-г хурааж 18.3 хувь буюу 85136 тонныг хураажээ. Үүнээс төмс нийт хураах 16 мянга 248 га-гаас 10 мянга 894 га-г хурааж 67 хувь буюу 160 мянга 148 тонныг хураагаад байна. Харин хүнсний ногоог  7516 га талбайгаас хурааж авахаас таван мянга 305 га-г хурааж 70.6 хувь буюу 70 мянга 49 тонныг хураажээ. Одоогийн байдлаар ургац хурааж дууссан аймаг байхгүй байгаа аж.

Түүнчлэн Монголын хөрсөнд алимыг Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тариалдаг байна. Эдгээр аймгууд нь 10 орчим га талбайд 10-20 тонн ургац хурааж авдаг бөгөөд нийслэлд худалдаалахаар их хэмжээгээр орж ирдэггүй байна. Харин жил бүрийн намар зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаагаар бага хэмжээгээр орж ирдэг байна. Тиймээс гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаа алим монгол биш хятадаас орж ирдэг байна.   

Д.Шинээ               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top