Өнөө орой цочир хүйтэрнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр хасах 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ.
Мөн 26-27-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэх юм байна. Энэ сарын 27-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top