”Намрын ногоон өдрүүд” эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 26

“Намрын ногоон өдрүүд-2012” үзэсгэлэн худалдаа өчигдөр болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 1 хүртэл "Мишээл экспо" төвд үргэлжлэх бөгөөд  энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 120 аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэнд энэ жил  Франц улсын  долоон аж ахуйн нэгж оролцож, иргэдэд  хүнсний  аюулгүй байдал, эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл өгөхөөс гадна үзэсгэлэнгийн хүрээнд эрүүл хүнс, 130 гаруй сайн үүлдрийн малын үзэсгэлэн мөн “Алтан намар” худалдаа явагдах аж.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top