НӨАТ-ын босгыг өөрчлөх Онлайн хэлэлцүүлэгт урьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

2013 оны 03-р сарын 19-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн хамт  НӨАТ-ын босго 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ.Төсөл санаачлагч гишүүд Онлайн парламенттай хамтран бизнес эрхлэгчид, иргэдийн дунд Онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. НӨАТ-ын босгыг 200 сая аль эсвэл одоогийн 10 сая хэвээр байлгах уу? эсвэл үүнээс өөр саналтай аж ахуй нэгж эрхлэгч иргэн та eParliament.mn сайтад нэвтэрч  хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

НӨАТ гэж юу вэ? НӨАТ-ын талаар та ямар мэдлэгтэй вэ? Энэ талаарх товч мэдээллийг таньд хүргэе.

НӨАТ гэж юу вэ?

Дундад зууны үеэс хойш татвар гэгч зүйл  хэрэглэгчийн хөнгөн хэлбэрээр төлж болохуйц байдлаар бий болжээ. НӨАТ нь Латин хэлний “teloneum” гэдэг үгнээс гаралтай ажээ. 1863-1884 оны үед Бремен хотноо НӨАТ-ыг орлогын ерөнхий татвар гэж нэрлэж байв.

Герман улсад анх Дэлхийн 1-р дайны эдийн засгийн хямралаас болж 1916 онд бүх барааны тээвэрлэлтэд Тамганы татвар, 1918 оноос 1967 он хүртэл Allphasen-Bruttosteuer буюу үечлэлийн бохир орлогын татвар гэж нэрлэж байжээ.

НӨАТ гэдэг нь хувь хүнд шууд ногддоггүй ба тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар юм. НӨАТ нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн худалдан авагч юм. Үйлдвэрлэгч болон борлуулагч нь НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчээс хураан авч улсад тушааж байгаа тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг байна.

НӨАТ-ын тухай хуульд байгаа хэд хэдэн заалтууд, ялангуяа НӨАТ-ын тайлан гаргах процессыг Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн зохицуулалтын хүрээнд хэт хамааруулснаас болж НӨАТ-ын тайлан гаргах явц хууль зүйн алдаанд хүрдэг байна.  Эдгээр гажуудлаас гаргах үүднээс НӨАТ-т хамрагдаж буй аж ахуй нэгж эрхлэгч иргэн та дээрх Онлайн хэлэлцүүлэгт өөрийн байр сууриа илэрхийлэн идэвхитэй оролцоно уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BOOGII(203.91.117.4) 2013 оны 06 сарын 10

HUVIIG NI BUURUULAAD TEGSH TULUH HEREGTEI

0  |  0
Top