Монгол Улс удирдагчаа хайж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 19

Өнөөдөр МОНГОЛ УЛС оршихуй эс оршихуй гэсэн түүхийн шинэ мөчлөг дээр ирээд байна. Энэ мөчлөг, түүхэн хувь заяа бидэнд- Монгол Улсад Монголоо аврах, шударга ёс, хүмүүнлэг- ардчилсан нийгмийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх Эх оронч-Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийг сонгох сонголтын замыг тулгаж байна. Асуудалгүй бол шийдэлгүй гэдэг. Ардчиллын 22 жилийн зам Монгол орныг ингэж бодоход хүргэсэн. Энэ л үүднээс Монгол орон эдүгээ “өөрийн удирдагчаа хайж, сонгох”, хэн нь өөрийнхөө анхдагч дүр байж чадах вэ, сонгогдох шалтгаан нь юу вэ гэдгийг бодож байна. Бүх юм учир шалтгаантай, алтыг олон дахин шалган үздэгтэй адил өөрийн явж ирсэн түүх соёл, үзэл санааны асуудлыг учир шалтгааны үүднээс харж нягтлах нь зүйтэй юм.

21 зууны дэлхий дахинд болж буй их өөрчлөлтүүд эдүгээ Эмэгтэйчүүдийн статус, үүрэг хариуцлагыг  дэлхийн тавцанаа гарган тавьлаа. Дэлхийн түүхэнд Баруун Зүүн Европ, Латин Америк, Африк, Ази Номхон далайн бүс, Зүүн Ази, Дундад Ази гэх мэтчлэн эмэгтэй \35\ удирдагчид дараалан төрийн эрхийг барьсаар ирсэн нь бүхэл бүтэн мянганы түүхэнд гарын таван хуруунд багтахуйц эмэгтэйчүүд зуунаас зуунд дамжин түүний тоо, томилогдох давтамж тун хурдтай өссөнийг харуулна. Тухайлбал, Европод Эмэгтэй удирдагч тэргүүлж байгаа бол Азид ч мөн адил Эмэгтэй улс төрчид, Ерөнхийлөгчид тэргүүлээд эхэллээ. Саяхан Foreign Policy сэтгүүлд дэлхийн хамгийн нөлөө бүхий 50 эмэгтэйн нэрийг бичсэн байна. Дэлхийн өнгөрсөн улс төрийн түүх бол болоод өнгөрсөн улс төр.  Энэ түүхээс үзэхэд Европынх угсаа  залгамжлалын онцлогоо хадгалагдаг байсан бол манай түүх Эмэгтэйчүүд хэрэгтэй үед хэрэгтэй цагтаа гарч ирээд үүргээ гүйцэтгээд буудаг байсныг гэрчилдэг. Монгол Улсын түүхэнд 13-15, 19, 20 –р зууны манлайлагч эмэгтэйчүүдийг эс тооцвол түүхэнд анх удаа Эмэгтэй Хүн Улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Энэ эмэгтэй нэр дэвшигч Монголын улс төрийн Парламентат ёсны хөгжлийн 22 дахь жил дээр гарч ирж байгаагаараа  түүх давтагдаж байна гэж хэлж болно.

Өнөөдөр манай улс улс төр хөгжлийнхөө 22 жил дээрээ ямар түвшинд оччихоод байна вэ, тэр нь ардчилал нь ардчилал бус болсон, давамгайлсан эрх мэдэл, мөнгөний улс төр, ёс зүйгүй хариуцлагагүй улс төр, сонгуулийн луйвар, хүний эрхийн зөрчил, эмх замбараагүй эдийн засаг, ялангуяа хүний чанар илт доройтсон нь яах аргагүй бодит байдал. Амьдралын доройтол дээр ёс суртахууны асуудлыг нэмчихээр янз бүрийн шинж тэмдэг илрэх нь тодорхой. Наад зах нь гэхэд л иргэдийн хуримтлал, орлого, амьдралын чанарын байдал хангалтгүй байгаа  ба ядуурлын түвшин олон жилийн дунджын тэр түвшиндээ л байна. Харин ч ядуучуудын тоо нэмэгдэх эрсдэл бий. Ийм нөхцөлд тогтож бугшсан хариуцлага-ёс зүйгүй, давамгайлсан эрх мэдлийн энэ улс төрийг цэвэршүүлж, жинхэнэ ард түмний сайн сайхны төлөөх нийгмийн-улс төрийн, ардчиллыг цогцлоон эрх ашгаа ягштал хамгаалан Монголын Улсыг хүчтэй болгох Эмэгтэй Ерөнхийлөгч хэрэгтэй байгаад хамаг учир нь оршино. Монгол улс дэлхийн хүнд хүнд гэх дэглэмүүдийг бүгдийг нь туулсан, өөрийн ухаангүй явбал бусдын хоол, тоглоом болдогийг ч их түүх өөрөө хэлж өгдөг. Ер нь бол сайхан сэтгэл, шударга байдал, зөв зохистой зам мөр ард түмэн, гэр бүл, хувь хүнд ус агаар мэт хэрэгтэй. Манайд бий болсон ардчиллын гажуудал буюу нийгмийн-улс төрийн-эдийн засгийн-оюун санааны асуудал нь худал хуурмаг, бусдыг үл хүндэтгэх омог бардам зан, шударга бус байдлуудтай холбоотой, эндээс л бэрхшээлийг үүсгэсэн. Тэгээд ч дэлхийн улс төрийн хямрал, глобаль асуудал ч шударга бус байдал сайхан сэтгэл дутагдсны шинж, түүний л уршиг гэж харагдаж байна.

МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.УДВАЛ бол жирийн нэгэн хүүхдийн эмч тэгсэн атлаа улс төрийн арвин туршлагатай, эрдэмтэн эмэгтэй. Түүний ЗҮРХ СЭТГЭЛ ДОТОР МОНГОЛ ЭХ ОРОН-ШУДАРГА ЁС оршдог. Учир шалтгааны үүднээс Ерөнхийлөгчийн 5 дахь удаагийн энэ сонгуульд түүнийг сонгох шалтгаан нь юу вэ, сонгохгүй байх шалтгаан нь мөн юу вэ ? гэдэг дээр тогтож харъя.

Сонгохгүй байх шалтгаан нь:

Нэгдүгээрт: сонгуулийн санхүүжилт, МАХН бол нийгмийн захиалгаар гарч ирсэн нам. Нөгөө хоёр нам сонгуулийн санхүүжилтээ тэрбумаар ярьж байгаа бол МАХН тэдний тэн хагаст нь ч хүрэхгүй байгаа ч иргэд, дэмжигчид, байгууллагууд боломжоороо, зүрх сэтгэлээрээ тусалж дэмжиж байна. 

Манай сонгууль мөнгөөр бүхнийг хийдэг, авдаг мөнгөний сонгуулиуд болсон. Мөнгөний улс төр бол хүндээ, нийгэмдээ ч тэр их хор уршигтай үзэгдэл. Уг нь мөнгөний хэт нөлөөнөөс улс төрчийг хамгаалж л байх ёстой. Дэлхийн жишгээр сонгуулийг төсвөөс санхүүжүүлдэг. Сонгуулийг хөрөнгөөр бус нэр дэвшигчид адил тэгш өрсөлдөөнд байлгах, тэгш нөхцлийг бүрдүүлсэн өрсөлдөөн явагдах учиртай.

Хоёрдугаарт: дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжил хурдацтай явагдаж байна, гэтэл манай эрүүл мэндийн салбар сул дорой хэвээр байсаар өдий хүрсэн, ийм л нурчихсан, газар автлаа доройтчихсон эрүүл мэндийн салбарыг Н. Удвал сайд хүлээн авсан. Ажлаа аваад энэ тухай хэвлэлээр мэдээлж байлаа. Нийгмийн эрүүл мэндийн доройтлыг засан сайжруулах ажилд өдөр шөнөгүй зүтгэх, томоохон эрс шинэчлэлүүдийг хийхэд Эрүүл мэндийн даатгалын болон холбогдох хуулиуд цаг үеэсээ хоцорсон болон хариуцлагагүй эмнэлгийн ажилтнуудын ёс зүй, ухамсар, шинэчлэлт хийхэд шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудал, ч мөн саад болж л байгаа нь тодорхой. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр манай улс төр дэх бохир тогтлоомын нэгэн нь хүнийг ямараар ч болов гутаах явдал. Монголчууд бид өөрсдөө дээшээ гарах ёстой хүнээ чангаасаар байгаад унагаадаг нь Монголын эрх ашигт л хохиролтой.

Гуравдугаарт: Манай нийгэмд зонхилоод байдаг нэг асуудал бол эмэгтэй хүн дорой, гэрийн ажлаа л хийх ёстой, нас нь хөгшин, эрчүүд л дээр гэх мэт янз бүрийн хар үгнүүд бий, энэ нь хаанаас гаралтай вэ. Түүхээс улбаатай бусдын гар, амаар таригдсан, олон зуун жил бугшсан энэ хэв суртал, үгнүүд бол өөрийг нь өөрөөр нь дарах л арга байв. Нийгмийн, гэр бүлийн, ажлын байрны янз бүрийн хүчирхийлэл,дарамт шахалт, ялгаварлах байдал, ёс суртахууны доройтол уналтыг юу гэх вэ. Харин ч бид өнөөдөр эрчүүдээ бүүр алдчихаагүй дээрээ засаж авах цаг ирсэн юм шүү. Эмэгтэй хүн эр хүнийг зөөллөх ёстой болохоос биш сул дорой болгох ёсгүй. Монголын хатад эмэгтэйчүүд “улс гэрийн хямрал түүнийг засах” эхлэлийг номын засаг, арга ухаанаар эхэлсэн байдаг. Түүхийн туршид оюун санааны хувьсгалыг хийсэн Монгол хатад “эмэгтэйчүүдийг үс нь урт ухаан нь богино байсан биш харин үс нь ч урт ухаан нь ч урт” гэж хэлж болохнээ. Мөнгөөр асуудлыг шийддэг энэ улс төрийг ч цэгцлэх хэрэгтэй, тэгэхээр мөнгөгүй байх нь сонгохгүй байх шалтгаан биш байна.

Сонгогдох шалтгаан нь:

Нэгдүгээрт: сонгуулийн мөрийн хөтөлбөртөө, нийгэм-эдийн засаг-улс төрд Шударга ёсыг тогтооё, эв нэгдлээ сахъя, улс орны эрх ашиг, газар нутгаа бүрэн бүтэн байлгаж байгалийн баялагаа өөрсдөө эзэмшье, ёс зүйгүй, хариуцлагагүй улс төрөө хариуцлагажуулая, монгол хүнийхээ эрх ашгийг хамгаалж урдаа тавьдаг болъё, иргэдээ хуримтлалтай болгож, орлогыг нь нэмэгдүүлье гэсэн бодлого, зорилтыг тавьсан.

Хоёрдугаарт: Ер нь бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийг үргэлж л хамгийн хүчтэй нь хамгийн том, хамгийн гайхалтай ухаантай нь хэмээн хэлж итгүүлэх ёстой ч үнэндээ бол эмэгтэйчүүд хамгийн хүчирхэг нь гэдгийг мэддэг байх хэрэгтэй болов уу. Ямар ч нам, үзэл суртал байлаа ч эмэгтэйчүүд бие биенээ ойлгож хамтран ажиллах чадвартай. Тэд өндөр уулын цаана өргөн тал бий гэдгийг харж чадна. Тэд шударга байр сууринаас туйлшралгүй үнэнийг хэлж чадна, сайн муу ямар ч байсан бодит байдлыг  үнэн зөвөөр нь ард түмэнд таниулж чадна. Н. Удвал нэр дэвшигчийн хувьд өнөөгийн гажуудсан хатуу ширүүн улс төр түүний хямралыг засаж чадах, түүнийг зөөллөж улмаар намжааж, улс төрийг соёлжуулж, Монголын улс төрийн савлагаанд байгаа тогтвортой байдлыг жинхэнэ утгаар нь авчирч чадна.

Гуравдугаарт: Өнөөгийн нийгэм-эдийн засгийн амьдралыг шинжлэх ухааны үндэстэйгээр эерэг сайн тал руу нь хөгжүүлж, татах тийм ЛИДЕР хэрэгтэй, энэ шаардлагыг биелүүлж чадах хүн бол Н. Удвал, учир нь тэр эрдэмтэн хүн. ЛИДЕР ХҮН бол нөхцөл байдлыг хэзээ ашиглахаа мэдэрдэг, идэвхи санаачлагыг гартаан авч,түүнд сэтгэлээ зориулж байх ёстой. Ийм чанар Н. УДВАЛ нэр дэвшигчид бий.

Дөрөвдүгээрт: Ерөнхийлөгч хүний шинж болох, а\. өгөөмөр сэтгэл, өглөгч зан, хөрөнгө мөнгийг иргэдийн төлөө зориулах б\. амь хөнөөх, худлаа ярих, хулгай хийх, хүнийг хорлох, бусдыг мөлжих в\. Ард түмний ашиг сонирхлын төлөө нэр алдар, амь насаа үл хайрлан зориулах, г\. Үйл ажиллагаандаа чин сэтгэлийг барьж шударга байж чадна.  Олон түмнийг үл хуурч мэхлэх, д\. Энэрэнгүй эелдэг зан ааштай байх е\. Энгийн даруу байх, өөрөө өөрийгөө хянах, тансаг амьдралд үл умбах ё\. Бусдыг үзэн ядаж өшиж хорсох, муу санаа үл өвөрлөх ж\. Ямар ч тохиолдолд хүч үл хэрэглэх, бусдад гэм хор үл учруулах, энх амгаланг эрхэмлэн чармайлт гаргах з\.  Аливаа нэг хүндрэл, бэрхшээл, доромжлолд нэгэн зангаар тэвчээр алдахгүй байх и\. Иргэдийн хүсэл эрмэлзлийг үл эсэргүүцэх, тэдний сайн сайханд саад тотгор үл тавих, эвийг сахих чанарууд түүнд бий, үүнийг алдахгүй барьж чадна.  Тэгэхээр дээрх хүн ёсны чанарууд бүрэлдсэн ийм удирдагчыг Монгол Улс хайж байна.

Дэлхийн бүсийн түвшинд авч үзвэл, Эмэгтэй удирдагчыг сонгосон сонголтоороо Ази тив тэргүүлж байгаа тул эмэгтэй нэр дэвшигчээ саяхны сонгогдсон Солонгосын ерөнхийлөгчтэй харьцуулан харъя л даа. Гэхдээ Европ, Азийн шинэ эмэгтэй Ерөнхийлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н. Удвал Сайдын хооронд асар их ялгаа байх ч улс төрч эмэгтэйчүүдийн явж ирсэн түүх, зан байдлын хувьд адил шинж их байна. Тэднийг тэвчээр, хатуужил, хувь хүний өөрийн сэтгэл зүй,  эмэгтэй хүний энэрэн нигүүлсэх сэтгэл, амьдралын давхар үүргүүд мөн нэгтгэж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кин ХЕ бол ард түмний хайртай цэргийн генералын ууган охин, тэр ч үүднээсээ Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сайд  Н. Удвал жирийн малчин айлын дундах охин ч ард түмний хайрлаж хүндэтгэдэг, одоо ч хайрласаар буй Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н. ЭНХБАЯР-ын бодого, үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр гарч ирсэн.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр, Ерөнхийлөгч асан  П.Очирбатыг бодвол уул уурхайтай тэгтлээ гүнзгий хутгалдаагүй, улс орныхоо үндэсний эрхийн ашгийн талд ягштал зогсож байсан хүн юм. 2012 онд БНСУ-ын Пак Кин-Хе Ерөнхийлөгчийн аугаа үндэстэн нам нэрээ сольж Сэнури болоход гол үүрэг гүйцэтгэсэн байдаг бол МАХН эх орон-газар шороо, үндэсний эрх ашгийнхаа төлөө шинэчлэгдэн гарч ирэхэд Н. Удвал Сайд голлох үүрэг гүйцэтгэснээрээ энэ намын түүх, улс төрч энэ эмэгтэйтэй яах аргагүй тэмдэглэгдэн үлдэнэ.

Ерөнхийлөгч Пак Кин-Хе гэрлэж байгаагүй би солонгосын ард түмэнтэй гэрлэсэн гэж ярьдаг бол Н. Удвал нийгэм-улс төрийн карьераа НҮБ-аас эхэлж, өөрийн гэр бүлээ золиослон бие сэтгэл, хүч чадлаа төр, улс  төрийн үйл ажиллагаанд зориулсаар өнөөгийн өндөрлөгт хүрсэн.  “ВВС” агентлаг Н. Энхбаяр нь “Монголын  хү­чирхэг, шинэ цагийн удирдагч ” хэмээн бичиж байсан  түүний залгамж халааг яах аргагүй Н. Удвал Сайд авч байна.  ХХ зууны Их Британий түүхэнд төр, засгийн эрх барихдаа өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ илэрхий ялгарч,  “Тэтчеризм” төмөр хатагтай нэрээр алдаршсан Маргарет Тэтчер нь ямар Английг хүлээн аваад ямар түвшинд аваачив гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл Сайд Н. Удвал нь  Их Британий Манчестер хотын их сургуульд мастер дараа нь  шинжлэх ухааны доктор хамгаалсан тэрээр 21 зууны “Монголын Шударга Ёсны билэгдэл” Үндэсний Эрх Ашгаа эрхэмлэгч шинэ Тэтчер хатагтай болох чанар бий, түүнтэй тун ч адилхан.  Тэтчер хатагтай “аз жаргал бол өөрийгөө бүрэн ачаалалттай байлгаж үдэш, орой ч бай ядарсан хирнээ өдрийг бүрэн дүүрэн амьдарч, өнгөрөөсөн гэдгээ мэдрэхэд оршино” гэсэн хэлдэг байв, Н. Удвал сайдад энэ чанар, энэ зарчим ч бий. Нийгэмд ч тэр, намдаа ч тэр, эзэлж буй байр суурь, нэр хүнд нөлөөгөөрөө улс төрийн үйл явц, нөхцөл байдалд чухал үүрэг гүйцэтгэж байсан, цаашдаа ч гүйцэтгэж чадах Монголын цөөн тооны эмэгтэй улс төрч.  Эмэгтэй нэр дэвшигч маань өнөөгийн гажуудсан хатуу ширүүн улс төр түүний хямралыг засаж чадах, түүнийг зөөллөж улмаар намжааж, улс төрийг соёлжуулж, Монголын улс төрийн тогтвортой байдлыг жинхэнэ утгаар нь авчирч чадна.

Ямартаа ч МУ-ын иргэдэд амьдрах итгэлтэй байх, гэр бүл юугаар ч дутагдахгүй орлоготой, хуримтлалтай болгох, би монгол хүн гэсэн бие биенээ хайрлах сэтгэлийг өгч чадах эр хүн шиг эр хүн байх Эмэгтэй Ерөнхийлөгч хэрэгтэй байна.  Бид түүний гарт Монголоо атгуулвал алдахгүй, тэр өөрийнхөө анхдагч дүрээрээ байж чадна. Ард түмний хувьд зүрх сэтгэлээ дагаж сонголтоо хийх л үлдэж.

 

Улс төр судлаач. Доктор, дэд проф

Л. Алтанчимэг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.143) 2013 оны 06 сарын 19

Emee Enhbayariin zahialgaar hutgan uimuulj baigaag medehgui hun baihgui dee.

0  |  0
ЗОЧИН(203.194.114.85) 2013 оны 06 сарын 19

Удвал шударга байхдаа хүчтэй гэж сайхан уриа дэвшүүлжээ Шударга ёсыг үнэлэмж болгож чадсан нь өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаар харж болно

0  |  0
200202(67.184.222.94) 2013 оны 06 сарын 19

UDVAL avgai yu hiij chadah yum ve?eruul mendiin saidaa hiij chadahgui gantshan nam Enkhbayar luivarchnii toloo ajillaj baigaa bizdee.ene hun 1% sanal avbal ikh yum.erthen neree tatahgui yu hiij baisan yum mongogui baisan yum bol.

0  |  0
Top