Говь-Алтай аймагт ”Аварга” хүү төржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 05

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Жаргалант багийн иргэн 39 настай Д.Ариунжаргал 8 дахь төрөлтөөрөө аймгийн нэгдсэн эмнэлэгт 6,470 кг жинтэй хүү төрүүллээ. Эднийх 5-20 насны 3 охин, 4 хүүтэй бөгөөд 8 дахь хүү нь ийн мэндэлсэн байна. Ах эгч нар нь 4-5 кг жинтэй төрж байжээ. Эмнэлгийн номоор 6 кг-аас дээш жинтэй төрсөн хүүхдийг аварга хүүхэд гэдэг юм байна. Эх хүүхдийн бие сайн байна. Дашрамд дурдахад өнгөрсөн хавар Хөвсгөл аймагт 6 кг жинтэй хүү төрсөн юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.4) 2013 оны 12 сарын 05

Азтай хүү байнаа.Аварга болоорой.

0  |  0
зочин(203.91.117.4) 2013 оны 12 сарын 05

азтай хүү байнаа.Аварга болоорой.

0  |  0
azgui l huu bndaa(103.29.144.134) 2013 оны 12 сарын 05

chihriin shijin ovchtei yum bn...

0  |  0
mongol(202.70.38.2) 2013 оны 12 сарын 05

mundag er bndaa eruul enh osoj torinooroi

0  |  0
Top