Алтны сургаар нинжа нар Говь-Алтайн зарим газрыг сэндийчиж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

Говийн Их, Бага дархан газраас талбай тасалж, уурхайн үйл ажиллагаа явуулна гэсэн Засгийн газрын шийдвэр бөөн асуудал тариад байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцэн Говь-Алтайд алт илэрсэн гэх цуурхал дэгдэж, нинжа нар, алтны уурхайн эзэд тэр зүг хөвөрч эхэлсэн мэдээлэл ирэв.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Хүрэнтийн амны Улаан толгой гэдэг газар алт илэрсэн гэж нэгэн нөхөр бурснаас болж хүмүүс энд тэндгүй газар сэндийчэж, шороо шуудайлж эхэлсэн байна. Одоогоор аймгийн удирдлагууд үүнийг няцааж, алт илрээгүй гэсэн ч хүмүүс тоолгүй тийш цувсаар байгаа тул хамгаалалт гаргасан аж.

Энэ цуурхал өнгөрсөн долоо хоногт гарсан. Бүр нарийн яривал үүний хариуцлагыг Засгийн газар үүрэх ёстой болоод байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс аймгийн Засаг даргад илгээсэн албан бичиг ийм цуурхал гарахад хүргэж, алтны шуналтнуудын хорхойг хүргэсэн бололтой.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.11.122) 2014 оны 01 сарын 16

хөрсөн дээрхийн ядарсан ард иргэд нь түүгээд хөрсөн доорхи баялагийн эрх мэдэл нь ихэдсэн улс төрчид бизнесүүд нь гадаадийнханд өгөөд л энэ монгол нутаг бүрэн бүтэн хөрс шороо байгаль гэж байх нуу

0  |  0
аөаөаөа(203.91.119.100) 2014 оны 01 сарын 16

САЙХАНБИЛЭГ ЗАЙЛАА. санал асуусан ч гэх шиг. ассугаад хариугаа бас явуулж болноо доо

0  |  0
zochin(103.26.194.73) 2014 оны 01 сарын 16

man-yn teneguud neg ikh ekh oronch bolokh geji duwchignuud ingeji baigaa yum .ai khuurkhii ene nam nertei maustaji uguy boloosoi

0  |  0
Хи хи(118.70.170.139) 2014 оны 01 сарын 16

Юу гэж Засгийн газар үүрэх вэ дээ. Харин улс төржүүлэх эхрлэлийг тавьсан МАН, Говь-Алтай аймгийн МАН-ын намын хороо хүлээх учиртай.МАН-ын бодлогогүй залуу удирдлага ийм гэнэн байгаа юм шдээ. Улс төржүүлэхээсээ өмнө ахамад бурхинуудтайгаа зөвлөлдөхгүй дээ.

0  |  0
Top