Сумын цагдаа нар шагнал авна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 24

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шинээр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан хуулиудын нэг нь Цагдаагийн албаны тухай хууль.

Энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална ” гэж заасан байдаг. Тэгвэл Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох дээрх журмыг баталжээ. Ингэснээр сумын цагдаа нар 30 сарын үндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгийг авах боломжтой болов. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар аймгийн төвөөс бусад нэг ба хэд хэдэн суманд 2014 оны нэгдүгээр сарын ний 1-ний байдлаар 60 буюу түүнээс дээш сараар тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид энэ урамшил олгогдоно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жил тасралтгүй суманд ажилласан бол цагдаа та урамшуулал авах боломжтой аж. Урамшууллыг тухайн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээгээр тогтоосон зэрэглэл шатлалын дагуу тооцож 30 сар буюу 2.5 жилийн цалинтай нь тэнцэх мөнгөн урамшлыг олгох юм. Цагдаагийн албан хаагчдад мөнгөн урамшил олгох ажил хүндрэлгүй зохион байгуулагдах боломжтой. Учир нь мөнгөн урамшлын төсвийг 2014 оны улсын төсөвт тусгуулсан болно. Үүнд 3.9 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа нийт цагдаагийн албан хаагчдаас 1/3 орчим нь таван жил буюу түүнээс дээш хугацаагаар ажилласан байгааг Цагдаагийн ерөнхий газраас хийсэн судалгааны дүн харуулсан байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор(203.91.118.82) 2025 оны 03 сарын 13

хэдий баярлаж байгаа ч гомдол бас байна.Манай аав Төв аймгийн 3 сумыг дамжин тасралтгүй 9 жил гаруй ажилласан боловч одоо болтол мөнгө нь олгогдохгүй байгаад гомдолтой байна. Шалгадаг албан тушаалтангууд нь шалгаж өгвөл сайн байна.

1  |  0
цэрэнхүү(103.26.193.7) 2025 оны 03 сарын 13

Цагдаагийн алба хаагчдыг тэр тусмаа хөдөө сумад олон жил ажилласан хүмүүсээ төр харж үзэж байгаад үнэхээр баялаж байна. Би хөдөө суманд хэсгийн төлөөлөгч.хэсги

1  |  0
амараа(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

тэмүүжин уг нь юм хийж магадгүй хүү шүү

1  |  0
амараа(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

үгүй мөн сайхан шийдвэр гарчээ.хэдэн ядарсан цагдаа нараа нэг удаа чгэсэн яахав дээ. дээгүүрээ идэхээр болох юм биш дээ.шагнал урамшил, хотын цагдаа нар л авдаг шүү дээ

1  |  0
иргэн(112.72.11.105) 2025 оны 03 сарын 13

тэмүүжин сайдад баярлалаа үнэхээр зөв шийдвэр гаргасан байна насаараа аймгийнхаа хэдэн сумыг тойрч ажиллаад ажилгүй авгай сурлагагүй хүүхэд, хэдэн эвдэрхий авдартай үлддэг юм шүү дээ, дарга нар нь бол хамаагүй аль нэг нам эвслийн гар хөл бологчид...энэ урамшуулалд урьд нь хөдөө суманд ажиллаж байгаад одоо тэтгэврийн хэдэн төгрөгнөөс өөр орлогогүй байгаа манаач хийгээд сууж байгаа цагдаад ажиллаж байсан хүмүүсийг хамруулбал маш нүдээ олсон зүйл болж таны нэр хүнд их өснө шүү ард түмний дунд сайдаа

1  |  0
tamjid(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

yamar goe yum be tsagdaagiin tomchuud l bainga shagnuulj hangaluun amidardagiig medeh yum baina.Harin haluun tsegt ni ajildag jiriintsagdaa huuheduudiin amidrald iim saihan oorchlolt hiij ogson zaluu said TEMUUJINDEE bayrlalaa.olon aaviin huuduud eej aav ehner huuhedee tejeehed uramtai sain ajillah bizee.OLON jil huuliin saidaar ajilaasai.estoi toriin mini suld orshoog.Ard tumnii hairtai huu gej TEMUUJIN saidaa hundeldeg shuu.

1  |  0
жирийн нэгэн(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

тун зөв шийдэл болжээ.яагаад гэхээр хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байж ямарваа нэг шагнал урамшуулалаас үлдээд байх шиг харагддаг байсан шүү.Аймаг орон нутаг ганц нэг юм олгох нь олгодог л байх гэхдээ цэргийн улсад чинь бас цол ,зэрэг гээд их зүйл бий шүү дээ.зөвхөн УБ хотод суудаг хэдэн хүн л их бага хэмжээгээр элдэв юмнаас огт хоцрохгүй байдаг цаг үеэ өнгөрөөжээ.Сумы

1  |  0
bolj dee(103.10.20.81) 2025 оны 03 сарын 13

tiimeee nudee olson uramshuulalbgaa yumaayadarsan heden tsagdaa nar maani bolj dee neg udaa ch gsen tor harj uzeh bolsoon

1  |  0
Gerel(202.179.20.129) 2025 оны 03 сарын 13

Үгүймөн сайханмэдээ еэ? Тэмүүжин хүүдээ гялайлаа даа олон аавын хөвгүүд баярлаж байгаа даа. Урт наслаж,улам ихийг хийгэрэй. хүү минь Төрийн сүлд өршөөг ээ .Буяан нь дэлгэрэг ээ хүү минь.

1  |  0
Top