Хөдөлмөрийн насны залуус сүрьеэгээр өвчлөх нь олширчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Өнөөдөр манай улсад сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн дийлэнх нь нийгмийн амьдралд  хамгийн идэвхтэй оролцдог хөдөлмөрийн насныхан байна гэсэн судалгааг эмч мэргэжилтнүүд гаргажээ. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 244 хүн сүрьеэгээр өвдсөн ба эдгээрийн 70-75 хувь нь насанд хүрэгчид ажээ.

Тэдний 40 хувь нь 25-34 насны залуус байгаа юм. Тэдний 76 хувь нь шинээр өвчлөгсөд бөгөөд 77,1 хувь нь уушгины сүрьеэгээр үлдсэн хувь нь бусад төрлийн сүрвеэ өвчнөөр өвджээ. Уг өвчнөөр жирэмсэн эхчүүд өвчлөх эрсдэл хоёр дахин өндөр байдаг гэнэ. Өнгөрсөн онд тус дүүргийн хэмжээнд 72 эмэгтэй сүрьеэгээр өвдсөний найман хувь нь жирэмсэн эхчүүд байж. Тэдний 85,7 хувь нь амаржиж, 14,3 хувь нь үр хөндүүлсэн гэнэ.

Сүрьеэ өвчин нь удаан хугацаанд эмчлэгддэг учир эмэгтэйчүүдийг сүрьеэгээр өвдсөнөөс хойш 2-3 жмл жирэмслэхгүй байхыг зөвлөдөг ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.194.7) 2025 оны 03 сарын 13

ганц өдөр л сүрьеэ гэжярихын оронд жилийн турш урьдчилан сэргийлэхилрүүл эх ажлаа сайн хиймээр байнаНийгмийн халдварт онцаюултай өвчинд тооцогддог Сургуулийн хүүхдүүд нэг ангид суугааднэг нэгэндээ сүрьеэ халдаах нь их байдаг Сүрьеэ тодорхой үеүддээрээ маш их халдвартай болдог онцлогтой өвчинНэг ангид 40-50 хүүхэд хичээллэх уг нь их буруу зүйлшдээ Хотын тодорхой хэсгүүдэд сүрьеэгээр өвдсөн хүмүүс ихээр тааралдах нь байдагСургуулий н хүүхдүүдэд сайн хяналт хэрэгтэй байгаа шүү

1  |  0
зочин(103.26.194.5) 2025 оны 03 сарын 13

Top