Хөвсгөл нуурын мөс цөмөрч нэг хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Хатгал-Ханх чиглэлийн замыг товчлохоор энэ сарын 22-ны бямба гарагт Хөвсгөл нуур дээгүүр "Чезер" маркийн суудлын машинтай явж байсан гурван хүн осолдож, нэг нь осгож амиа алджээ. Тэднийг Хадан хүй арлын ойролцоо явж байхад нь мөс цөмөрчээ. Уг нь тэд машинаасаа гарч чадсан ч нэг нь усанд унаж норсны улмаас осгосон аж.

Өнгөрсөн өвөл их хүйтрээгүй тул Хөвсгөл нуурын мөс олон жилийн дундажтай харьцуулахад нимгэн, 20-80 см байгаа юм. Тиймээс тус аймгийн Засаг дарга өнгөрөгч арванхоёрдугаар сард захирамж гарган, уг нуураар зорчихыг хориглосон байж. Гэтэл Хөвсгөл аймгийн иргэд хоригийг үл тоомсорлон, нуураар зам дөтөлсөөр байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.24) 2025 оны 03 сарын 13

za, za bayar hurgiye. mus nimgen tsumurnu shuu geed bhad .... uuruu uursduu ami nasaa sohor zoosnii unegui bolgood baigaag mangar mongol gehgui boluur yamar mongoliig mangar geh ve dee... naiz nar mini dee uhaantai mongol bolooch dee...

1  |  0
zochin(202.21.117.226) 2025 оны 03 сарын 13

haramsaltai ymbede anamiin amarbaysgalan gej neg shazaisan shar ym mus zugeer bhad musnii bayraa hiisengui gej soliorood bsan iiml ym bolh baisiin herve hiisen bol tgeed tren deer ni uls tur hiih geed ulairaad baisiin hugiin dahij nutag rugaa alhuulmaargui gulug bnlee

1  |  0
Top