”CONSTRUCTION MATERIALS 2014” төсөл хэрэгжихээр болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

"Монгол Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо", "Рэд фильм" ххк-аас хамтран зохион байгуулж Барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг үүсгэх "CONSTRUCTION MATERIALS 2014"  төсөл хэрэгжэхээр болжээ. Төсөлийн хүрээнд энэ оны 5-р сард багтааж "CONSTRUCTION MATERIALS 2014"  үндэсний лавлах каталогийг хэвлэх юм байна. Тус каталоги нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа  Барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, барилгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа үйлчилгээний мэдээлэл бараа материал дэлгэрэнгүй санал, байгууллагуудын холбогдох мэдээллийг багтаасан байх ба барилга, уул уурхайн салбарын болон үндэсний томоохон 8000 гаруй аж ахуй нэгж байгууллагын санхүү, удирдлагын төвшинд  үнэ төлбөргүй тараагдах юм байна. Тус лавлах каталоги нь хэвлэгдэн тараагдснаар аж ахуй нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг шууд гараас гарт хүргэх ба ингэснээр худалдан авагч байгууллага, худалдаа эрхлэгч байгууллагуудын дунд шатны ашиг сонирхлоос үүдэх үргүй зардлыг үгүй болгож байгууллагын хангамжийн албаны бараа үйлчилгээний жишиг үнийг тогтоон тухайн байгууллагын зардлыг хэмнэх бодит үр дүнг үзүүлэх ба барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын дунд шударга өрсөлдөөнийг бий болгох эхлэл болно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм байна. Тус төслийн дараагын ажил нь төслийн хүрээнд цуглуулсан аж ахуй нэгж байгууллагуудын дата мэдээллийн бааз дээр үндэслэн үнэ төлбөргүй гишүүнчлэлтэй барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын нэгдсэн мэдээллийн сан интернет портал сайтыг үүсгэх юм байна.   

Дашрамд дурдахад тус лавлах номонд мэдээ мэдээллээ байршуулах хүсэлтэй байгууллагуудын бүртгэл 4 сарын 15-ний өдөр хүртэл явагдах ба 15-ний өдрөөс хойш мэдээллээ ирүүлсэн байгууллагуудын мэдээлэл байршихгүй юм.  Та бараа үйлчилгээнийхээ мэдээллийг байршуулахыг хүсвэл 88119831, 94170077 дугаарын утасуудаар холбоо барьж болох ба мөн тус каталогийг  үнэ төлбөргүйгээр авахыг хүссэн байгууллагуудын бүртгэлийг ч тус утасаар өгч болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top