Өнөө өглөө газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 05 цаг 37 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас баруун урд зүгт 40 км-ийн зайд газар хөдөлжээ. Газар хөдлөлт 3.5 магнитудын хүчтэй байсан бөгөөд байрлал нь өргөрөг 46.13, уртраг 93.47 градуст байсан гэж Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна.

Үүнээс өмнө энэ сарын 8-ны 18 цаг 20 минутад мөн тус газарт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг бүртгэж аваад байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top