Шар усны үерээс болгоомжил

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 25

Цаг агаарын дулаарахтай холбоотой цас, мөс хайлах үеэр голын ус эргээсээ хальж ойр орчимд нь суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах тохиолдол гардаг аюултай. Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top