Татварын хөнгөлөлтийн буцаан олголтын мөнгийг энэ сарын сүүлээс олгож эхлэх юм байна. Тодруулбал, Нийслэлийн татварын газраас хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг хянаад нийслэлийн санхүү төрийн сангаас хэлтэс руу явуулсан байна. Одоогоор Нийслэлийн төрийн банкуудтай мэдээлэл солилцож байгаа юм байна. Тэгэхээр Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хоногт багтаан олгох тушаалын дагуу энэ сарын сүүлчээр буцаан олголт авах иргэдийн дансанд мөнгө орох юм байна.
Урьд жилүүдэд татварын буцаан олголтыг тавдугаар сараас олгодог байсан бол энэ жил ийнхүү хугацааг наашуулах болсон байна. Сануулахад, татварын буцаан олголтоо авахаар бичиг баримтаа бүрдүүлж байгаа бол энэ сарын 14-нөөс өмнө амжиж өгөх хэрэгтэй бөгөөд хугацаанаас хожимдсон бол тооцохгүй юм байна. Мөн бичиг баримт дутуу, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй бол дансанд буцаан олголтын мөнгө шилжихгүй саатдагийг албаныхан анхааруулж байна.
Хоёрдугаар ээлжийн хүмүүсийн татварын буцаан олголтын мөнгийг тавдугаар сард олгох тооцоотой байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
ene butsaan olgolt yamar humuust butsaaj olgood bn aa. huviin baiguulagadajilladag humuus tsalingaas suutgaad baigaa haoat orohum uu