Оюутнуудын анхааралд

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 26

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
javhklan(202.126.91.150) 2025 оны 03 сарын 13

oyutan tseregch geh shig 1 jiliin tsergiin alba n yu ch zaaj chadkv naad zahiin eh oron ch humuujiltei tsereg halj chadkv bjiij mungu ideh bolomjoo haij yadsiimaa

1  |  0
Top