Улаанбаатарт бороотой 6-8 хэмийн дулаан байна

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, төв  болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 3-8 градус хүйтэн, Дархадын хотгороор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн нутгийн зүүн хэсгээр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус дулаан байна.            

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top