Амьдрал өөрөө жүжиг, харин гол дүр нь ямагт та

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 27

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр. 1961 оны энэ өдөр Дэлхийн театрын хүрээлэнгээс хүн төрөлхтний агуу соёлыг тунхаглахаар шийдсэн нь энэ ажээ. Даян дэлхий дайн самуун, гамшиг зовлонд автаж, хүн төрөлхтөн үнэнч чанараа гээсэн ч гагцхүү тайзны урлаг хэзээ ч бөхөөгүй юм.

 


Амьдрал өөрөө жүжиг, гэхдээ амтыг нь мэдэрдэггүй хүн үүний ид шидийг зөвхөн тайзнаас олж мэднэ. Тиймдээ ч нийгмийн аль ч уналт, босолтын үед театрын суудал хэзээ ч хоосон байсангүй.


Гол дүрийн шалгаруулалтад та л тэнцэх ёстой


Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй.

 


Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно,бас хүн чамайг сул талаар чинь олзлох болно гэдгийг санаарай.

Бодит үнэнийг царайнаасаа олж харсан ч та дээрх бүхнийг ухамсарлах авьяастай, ухаантай, хосгүй нэгэн шүү. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя.



Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна.Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, энэ ертөнцөд мэндэлсэн, хэнтэй ч адилгүй дахин давтагдашгүй цорын ганц гэдэг ч хайрлах хангалттай шалтгаан.

 


Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана.Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ?

Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү?

 


Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл.Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар…Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар. За одоо толинд харж аваад толгой дээгүүр бардам алх. Энэ бол таны амьдрал жүжгийн тайз юм шүү.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
h(182.160.37.237) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
Top