Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр 16.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага, сургуулилалт хийлээ.
Зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилуулаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн машины дуут дохиолол, чанга яригчаар иргэдэд хүргэх юм.
Нийслэлд өмнө нь иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглаж байсан “Серень” дохиоллууд орчин үеийн шаардлага хангахгүй болсон тул ОБЕГ, Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газар хамтран, “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төсөл хэрэгжүүлж, ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төв нээн ажиллуулаад байгаа.Харамсалтай нь дохиог хангалттай сонсогдсонгүй хэмээн цахим хуудсандаа бичсээр байна

Сэтгэгдэл ( 5 )
ofitsert sonsogdoogvi.ene bdlaaraa bol sonsohgvi suuj bgaad......sonsgoliin berhsheeltei hvmvs bol bvr ch hetsvv yum shigeeee
duu garsan yumuu?
shd sain sonsogdsoon
aimar sonsogdson huuhed hurtel aij uilsan 5 shard
bzd-duuregt yuch sonsogdsongui