Сонгинохайрхан дүүргийн IХ хорооны өндөр настан Ц.Доржсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр хууль бусаар мод бэлтгэх нойтон модны хулгай төрийн байгууллагуудтай хамтарсан бизнес болсоныг олон удаа илрүүлж байсан аж. Мөн өнгөрсөн 14 жилийн турш модны хулгаатай тэмцэж, нэлээд баримт нотолгоо цуглуулсан эх оронч иргэн юм.
-Та хэдэн жил модны хулгаатай тэмцэж, юу хийв?
-Би 14 жилийн турш тэмцэж нийтдээ зургаан ном болохоор материал цуглуулсан. Хууль бусаар мод бэлтгэх ажил дийлдэхээ байлаа. Манай дүүргээс ажлын комисс гаргаад миний цуглуулсан баримтыг шалгаж болно. Богино хэмжээний баримтат кино хийж, газар дээрээс нь сурвалжлага бэлтгэх хэрэгтэй байна. Одоо ч очсон хууль бусаар оруулж ирсэн нойтон мод хаа сайгүй бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт шүүх, цагдаа, прокурор,засаг даргатайгаа нийлсэн сүлжээ байна. Энэ дүүрэгт 45 хүний нэртэй төрийн ажлыг хувийн бизнес болгосон сүлжээний баримтыг би олон жил хадгаллаа. Одоо хэлэх цаг болсон. Цагдаа нарын ажлыг шалгах хэрэгтэй. Энэ тухай мод бэлтгэлтэй холбоотой асуудлыг би дүүргийн засаг дарга, Нийслэлийн удирдлагад хүртэл тавьсан. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёрт ч асуудал тавьж байсан. Тэд тоохгүй юм билээ.
-Хулгайн мод бэлтгэхтэй холбогдон гарсан хууль, журам танай дүүрэгт хэрэгжиж байна уу?
-БОНХ-ын сайдын 55 тоот тушаал гэж гарсан. Тэрнээс хумсын чинээ юм ч хэрэгжээгүй шүү.Сайд өөрөө ч тэрийгээ мэдээгүй л яваа. Үүнийг иргэн хүн л мэдүүлдэг юм. Сонгинохайрхан дүүрэгт 73 тоот тушаал гараад бас хэрэгжээгүй. Нийслэлийн засаг дарга С.Бат-үүлийн өгсөн үүрэг даалгавар ч хэрэгжээгүй жил гаран болж байна. Иймэрхүү тушаалын хэрэгжилтийг шалгадаг ажлын хэсгийн комисс байгуулах шаардлагатай. Ийм зөвлөл байгуулж өгөөч гэдгийг холбогдох албан тушаалтнуудаас хүсмээр байна. Сонгинохайрхан дүүргийн 12 айлд ойн тухай хуулийг зөрчсөн газрын зөвшөөрөл өгсөн байна.
-Ямар зөвшөөрөл хаана өгсөн байна?
-Ойн цоорхой, модны хаяа, үрсэлгээний талбайгаас гадагш 100 метрийн зайд байшин барилга барина гээд хуулинд заасан байдаг. Гэтэл үүнийг зөрчөөд ой модон дотор айл байшин барьсан байна. Нэг ойг бараг нэг хувь хүн эзэмшчихдэг болчихжээ. 14 метр гаруй өндөртэй битүү модтой ууланд газар өмчлүүлэх захирамжыг засаг дарга гаргаж, газрын алба нь зөвшөөрөл өгдөг. Харин кадастрын алба нь зургийг нь гаргаад өгчихдөг юм байна лээ. Ийм олон жишээ бий. Үүнийг газар дээр нь илрүүлж, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн үүнийг ард иргэд болон сэтгүүлчид анхааралдаа авахгүй бол дарга нар тоохгүй юм. Улсын хэмжээний модны асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шийдээд, Нийслэлийн хэмжээнд болж буй зүйлийг засаг дарга, иргэдийн хурлын дарга хоёр хариуцаж шийддэг болвол зүгээр юм. Хэрвээ байгаль орчноо хайрлан хамгаалья гэж бодож байгаа бол уг асуудлыг С.Оюун сайд хөөцөлдөөд өгөөч. Бид яах ёстой гэдэг дээр санал мэдээллээ өгч хүсэлт, шардлага, хяналт тавья.
-Нойтон мод хууль бусаар Нийслэл рүү оруулж ирэх тохиолдол их гарч байна уу?
-Их гарна. “Тэнгэр” зах дээр очиход 4-6 метрийн урттай 40-60-ын өргөнтэй нойтон мод урд шөнө оруулж ирээд буулгачихсан байна. Үүнийг яагаад барьж авч чадаагүй юм. Хэн наашаа оруулчихав. Дариухан шалгаж үзэх хэрэгтэй.
-Зөвшөөрөлгүй нойтон мод гэдгийг та яаж мэдэв?
-Зөвшөөрөлгүй гэдгийн би 100 хувь мэднэ. 1563 гэсэн номертэй путиктэй том тэрэг бий. Тэр тэргээр мод ачиж, оруулж ирдэг байхгүй юу. Өмнө нь бас их хэмжээний нойтон мод энэ машинд ачиж авчирсан нь баригдаад МХГ-ынханд шалгуулж лацдуулж байсан юм. Мэргэжлийн хяналтынхан лацадчихаад яваад өгсөн. Маргааш нь очиход нойтон модоо буулгаад, хуурай мод дотор нь хийгээд лацадчихсан байгаа юм. Тэгээд түүнийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна лээ. Сольсон гэдгийг нь ч илрүүлсэн. Гэтэл цагдаагийн хэлтэс одоо болтол арга хэмжээ аваагүй. Тэд нэг ёсондоо хуйвалдан нойтон мод оруулж ирж байна.
-Ерөнхий сайдад хэзээ хандсан бэ. Таны хүсэлтийг юу гэж хүлээж авч байна?
-Н.Алтанхуягт хандахад авч хэлцдэггүй туслах хүмүүс нь оруулдаггүй. Би 5-6 удаа 11 11 төвд хандсан 11 11 төв чинь засгийнхны ярьдгаар бол таван удаа хандуулах байтугай ирсэн иргэдийн гомдолыг тэр дор нь шийдвэрлэж,уулзуулж өгөх учиртай юм гэсэн биз дээ. Би үндсэн хууль, хүний эрхийн хууль, төрийн бус байгууллагын хууль, ойн тухай хууль, иргэний хуулийг нэгтгэж тэмцдаг хүн. Түүнээс биш хууль мэдэхгүй хүн тэмцэж, зарга хийж чадахгүй ш дээ. Модны хулгайн төртэй сүлбэлдсэн энэ их бизнесийн ажлыг дариухан зогсоомоор байна.
Н.Ганаа
Сэтгэгдэл ( 9 )
ЭНЭ ХЭРЭГ ЛУЙВАРЧАН НАРТБАГА ХЭРЭГ ӨВӨӨ МИНЬ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАДЫН ТӨР БОЛСООР 20 ГАРУУ ЖИЛ БОЛСОНТАНЫ ЛУЙВАРЧАД ТӨРИЙН НЭР БАРИЖЦ МӨНХБАЯРИЙН АРААС ШОРОНД ЯВУУЛАЖ МЭДНЭ ШҮҮ ӨВӨӨ МИНЬ
Шоронд хий
har dans
ЭНЭ ХЭРЭГ ЛУЙВАРЧАН НАРТБАГА ХЭРЭГ ӨВӨӨ МИНЬ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАДЫН ТӨР БОЛСООР 20 ГАРУУ ЖИЛ БОЛСОНТАНЫ ЛУЙВАРЧАД ТӨРИЙН НЭР БАРИЖЦ МӨНХБАЯРИЙН АРААС ШОРОНД ЯВУУЛАЖ МЭДНЭ ШҮҮ ӨВӨӨ МИНЬ
Àí -õàí ºíäºð íàñòàí àõìàä õ¿ì¿¿ñèéíõýý ¿ãèéã õýçýý ÷ õ¿ëýýæ àâäàãã¿é àâàõûã õ¿ñäýãã¿é ýä íàð áèäýíä áàãà õýðýã áîëîõ öººíõ óäàõã¿é öººðíº ãýñýí áîäîë áàðèìòàëäàã òèéìýýñ ªÍÒ-ã íýð òºäèé õýìæ äîðîìæèëñîí ,õàðèí çàëóó÷óóäûã áîë èõ õîøãîðóóëäàã õîëûã õàðàäàãã¿é ºíººãèéí ºíãºâ÷õºí õ¿ì¿¿ñèéí òàðõè óãààñàí ÿâóóðã¿é ºí㺠ìºíãºíèé íýð òºðèéí àñóóäëûã íü äýìæèæ ººðòºº òàòàõ àæèëëàãàà èõ ÿâóóëäàã ÿëàíãóÿà ýðõýì åðºíõèéëºã÷ ìèíü
ардчилсан намын хулгайч нар бүх шатанд идэж байна. ман-аас дээрдэх биш бүүр дор байна. энэ өвөөд эгэл баатар өгөө? тв9 -өө?????
Энэ хүний ярьдаг үнэн. Цагдаа тодорхой зүлйийг шийдэхгүй байдаг шүү. Одоо шинэчлэл хийгээд шал өөр болж байгаа биздээ. Тэмүүжин сайд арга хэмжээ авах байхаа....
mundag emee bna sain bna bid bas tantai hamt shuu
АН-хан ард түмнийг нохойноос дорд үздэгш дээ. Харин АН-г дэмжиж хөөрцөглөдөг хөөсрүүлдэг алиа салбадайнуудыг бол шал өөрөөр хүлээж авдаг. Тодорхойл байгаа биз дээ. Энэ хүн үнэнийг л шудрага хэлж байна. Одоо доромжлоод эхэлнэ дээ харж л байгаарай. Шудрага үнэн гэж байхгүйш дээ.