Энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар-Ховд чиглэлийн MR 1022 нислэгээр нийт найман хүн явахаар “Хүннү эйр” компанид захиалга өгөн мөнгөө шилжүүлсэн байсан боловч таван хүний билетийг урьдчилан мэдэгдэлгүйгээр цуцалжээ. Дээрхи таван хүн нь бүсчилсэн сургалт хийхээр явж байсан ч тэр өдрөө онгоцны буудлаас буцсан байна. Тэрээр ачаа ачиж, даац хэтэрсэн гэсэн шалтгаанаар цуцалсан гэжээ. Тиймээс билетээ цуцлуулсан таван хүн маргаашийнх нь нислэгээр явахаар болж нэг өдрийн ажлаа алдсан байна.
Тэгвэл саяхан бас нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал: энэ сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн MR 1011 нислэг Даланзадгадад 8.40 минутад буух байсан ч чиглэлээ өөрчлөн Хилийн цэргийн 0166-р анги “Овоот” нисэх буудалд газардсан байна. Тухайн үед зорчигчид нисэх багийнханаас “Цаг агаар тааламжтай үед яагаад чиглэлээ өөрчлөх болсон” талаар лавлахад Гаалийн ерөнхий газрын дэд дарга тэргүүтэй хэсэг нөхдийг тус газар буулгах болсонтой холбогдуулан чиглэлээ өөрчилсөн гэсэн хариуг өгсөн байна.
Агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг гэх “Хүннү Эйр” компани цаашид энэ мэтчилэнгээр үйлчлүүлэгчдийнхээ эрхийг зөрчиж, үл хүндэтгэсээр байх уу.

Сэтгэгдэл ( 5 )
Hunnu air sayhan hainan yvchaad irsen l dee... minii bodloorongotsnii uilchlegch nar ni jaahan anhaaralguiuilchilgee muutai sanagdsanene tal deeree bas anhaarval zugeerbh
Mongol uls hezeee hugjinu
Hunnu eiriig songohoo bolitsgooyo
Yagmaltai haritsaj bgaa yum shig. Ter gaaliin ded darga ch gesen ichdeggui yum bhdaa. Uchnuun huniig tegj chiregduuljlbdag. Ongotsnii heden nuhud bur yaj zusardaj dolignoj bnaa. Mongol uls hezee hugjunuu. Iimerhuu maluud bga tsagt hezuu l yum.
ingeji boldog yum uu , ukher , khenegguy mongol zan shuu dee , zailshguy shaardlagaar /tsag agaaryn taalamjiguy baidal/ l bish bol bolokhguy shuu dee , gaaliin gazryn darga , ongotsny darga nart akt tawiji tulburiig ni tuluulekh yostoi