Хүүхэд зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

Ангийн хүүхдээ зодсон цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 190 дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц нь ангийнхаа  хүүхдүүдийг цохиж, зодсон тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан.

Дээрх мэдээлэлд дурдагдсан асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ сарын 27-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дүүргийн хоёрдугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top