Тэсийн голд нутагшуулсан минж үржиж бүл нэмжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 28

Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Р.Жамсран, cудалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн, нар Төв азийн минж, Тэсийн голын байгалийн нөөц газарт судалгаа хийсэн байна. Тэсийн голд анх 1974-2000 онд 37 минж нутагшуулж байжээ. Тэсийн голын нөөц газрын орчимд өнгөрсөн жил дөрвөн бүл Төв азийн минж байгааг тогтоосон бол энэ жил долоон бүл болж үржсэн гэнэ. Судгааны явцад  усны булга, голын халиуны мөр олноор ажиглагдсан, мөн уг нөөц газарт бор гөрөөс, зэрлэг гахай, булга, ойн солонго, эрээн хүрэн, шилүүс зэрэг амьтадтай таарч байлаа гэж судалгааны баг онцоллоо. Уг судалгаанд Увс нуурын дархан цаазат газрын Тэсийн хэсгийн байгаль хамгаалагч Б.Ганбат, сумын байгаль хамгаалагч Н.Очхишиг, Байгаль орчны улсын байцаагч Эко клубын багш М.Алтанцэцэг нарыг оролцуулж судалгаа хийх аргазүйд сургаж, сумын нутаг дэвсгэр амьдарч буй амьтдын талаар талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа. Мөн "Эко" клубын сурагчдын дунд Ногоон парламентийн хурлыг зохион байгуулав. Үүнд 30 гаруй сурагч оролцож сум орон нутагтаа тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх гарц замыг эрэлхийлэн санал бодлоо байгаль орчны салбарын ажилчдад хүргүүллээ. Тэсийн голд нутагшуулсан минж үржиж бүл нэмсээр байна гэж Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн орон нутгаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aaaaa(103.26.194.9) 2025 оны 03 сарын 13

tuul gold nutagshuulsan minji yasan be , amid amitan baina uu ,

1  |  0
Top