Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дотоодын цэргийн ангиуд шинэ зохион байгуулалтаар ажиллана.
Энэ хүрээнд дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгаж, бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Ангиуд татан буугдсантай холбогдуулан дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлнэ.
2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус "албан тушаалын цол" болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгасан юм.
Энэ асуудлыг зохицуулсан журмуудыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа. "Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам", "Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ", "Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-уудыг баталснаар Засгийн газрын 2005 оны 243 дугаар тогтоолхүчингүй болж, 1999 оны 38, 211 дүгээр тогтоолуудад өөрчлөлт орж байна.
Цол нь буурч, энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчдад цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийг энэ онд хэвээр тооцож олгоно. Төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны, албан ажлын онцгой нөхцлийн, ур чадварын нэмэгдэл үүнд багтаж байна. Харин шинээр томилогдож буй алба хаагчдад энэ зохицуулалт хамаарахгүй. Энгийн орон тоонд шинээр орох ажилтныцалин хөлсийг Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгохюм.
Цолны нэмэгдлийг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгалаа.

Сэтгэгдэл ( 19 )
одоо дотоодын цэрэг, дараа нь хил хамгаалдаг цэргээ буулгана гэж байгаа монгол улсын маань аюулгуй байдал юу болж байна аа. Гадаадын улс орнууд оорсдийнхоо зэвсэгт хучнийг улам бур зузаатгаж байхад Сайд та улам нимгэлээд байх юм. Уунийг л яаж ойлгох вэ
Одонт хороогоо буцаагаад Төрийн тусгай хамгаалалтын газар нь өгсөн нь зөв шийдэлдээ. 1982 онд Хилийн ба Дотоодын цэргээс 05 дугаар анги буюу Одонт хороог Төрийн тусгай хамгаалалтын газар шилжүүлэн өгч байсан. Тэгэхэд Хилийн цэргээс 2 ПАЗ автобус дурсгал болгон ангид нь өгөөд, цэргийн ангийн мэргэжлийн сургалтын хариуцуулж Фрунзын академи төгссөн дэд хурандаа Батцэнгэл гэдэг хүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын төв аппаратад нь томилж өгч байсан түүхтэй юмдаа.
Энэ юу ч биш дээ өчүүхэн зүйл. 1990-ээд онд Ардчилал гарч ирээд хамгийн түрүүнд монгол улсын нүд чих болж байсан НАХЯам / Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам гэдэг нь Тагнуул, Цагдаа, Хилийн цэрэг, Шүүхийн шийдвэр, Гал, замын цагдаа, Улсын төв архив, Иргэний бүртгэл, Төрийн тусгай хамгаалалт, Дотоодын цэргийг хамруулсан бүхэл бүтэн том систем байсан/-ыг татан буулгаад одоогийн Тэмүүжингийн яаманд эхэнхийг нь өгөөд шинэ яам байгуулсан юмдаа.
АН-хан тавьсан өрнөөсөө ингэж танаж төлөх юм биз дээ. Тэгсэн мөртөө данхар том бүтэцтэй дарга сайдууд болцгоогоод ард түмний тархийг угааж АН мундаг болох гэж тэнэгтээд юу л болох болдоо. эх толгойгоо ч алдаж дууслаа л даа. Элбэгдорж оо.
Энэ одоо юу л болоод байнаа. Ойлгохоо байлаа. Мануухай сөрөг хүчин зөвшөөрөөд байгаа хэрэг үү Энэ улс орон чинь хаашаагаа яваад байгаа юм бэ АН-хан Элбэгдоржтонгуу д улс орноор тоглоод хөл толгой нь мэдэгдэхгүй боллоо.
ardchilsan nam temuujingiin buynaar ireh songuuliin aldaagaa sn hiiv ireh songuulid ardiin nam garaad buh ym ergej butsah bh daa gj mongol toriin tsergiig yu ch medehgui juldrai said tatan buulgah gj bas bdagaa mongoliin tor sonojee sonojee hairan mongol jinhene mongol tsereg bsim shu de elbegdorj komandlagch ni horig tavij boloh l bsan bh daa ug ni
Mongoliin tuuhiig baga bagaar ustgaj bn da
90 jiliin tiihtei odont horoo. odoo ingeed zugeer yuch bish bolj bga yumuu? temuujin saidiin haralgan hudiig uhaad avchihmaar ch yumuu?