Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад өдөртөө дулаарах тул шар усны үерээс сэрэмжтэй
байхыг анхааруулж байна.
2014 оны 03дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр,говь талын нутгаар зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус,бусад нутгаар 9-14 градус дулаанбайна.
УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 59 хувь, агаарын
даралт 872гектопаскаль байлаа. Даралтө дөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )