Өнөөдөр 2014 оны гуравдугаар сарын 31. Хоёр дахь мянганы 14 оны 90 дүгээр өдөр. Хүн төрөлхтөн агуу их хөгжил рүү хөл нийлүүлэн алсаар байна.
Энэ гайхамшигт өдөр түүхэнд олон чухал үйл явдал тэмдэглэгдэж үлджээ. 1856 оны энэ өдөр Парисын гэрээ баталгаажиж, “Крымийн дайн” хэмээн түүхэнд үлдсэн аймшиг дуусгавар болсон юм.

1853 онд стратегийн асар чухал газар болох Хар далайн Крым хойгийн төлөө Орос орон Османы эзэнт гүрний эсрэг дайнд орсон аж. Гурван жилийн турш үргэлжилсэн дайнд Их Британи, Франц, Унгар зэрэг улс гүрнүүд татагдан орсон. Энэ дайн агуу Орос орны ялалтаар дуусч Крым Оросын татааруудын мэдэлд үлджээ.
Эх орон минь агуу түүхээрээ дэлхийд гайхуулсан
Өвөг дээдсийн минь үлдээсэн газар шороо өндөр сайхан уулс, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч шугуй, үржил шимт хөрс мину. Өвөг дээдэс минь мянга мянган жилийн турш Тандаа шингэж, газар шороо, уул ус болон хувираад бидэнтэйгээ зэрэгцэн оршиж байна.

Өвөг дээдэс минь Эх орон болж тэднийхээ ариун бие цогцсоос бүрдсэн нутгийг л бид эх орон гэж нэрлэмүү. Энэ уудам газар шороон дээр Чингис хаан алхалж мөнх тэнгэрийг нь ширтэж Онон мөрний уснаас амсаж, бас Мандухай сэцэн хатан хүлэг мориндоо дөрөөлж, хээр талынхаа тоосыг босгон давхиж Занабазар хойчийн түмэн үеийнхээ төлөө бясалгал үйлдэж Дөрвөн уулаа хайрлан шүтэж Цогт тайж өвс ногоон дунуур явж Равжаа гүн шөнөөр толгодын нь оройд сууж, Чингүнжав хөвч шугуйн дунд гөрөөлж явсан.

Сүхбаатар цантсан сормуустай нүдээр өвлийн уулсыг ширтэж, Нацагдорж шүүрс алдаж моддын мөчрийг нь илбэсэн! Аяа аугаа их газар шороо минь! Аугаа их Монголын хөвгүүд минь! Эдүгээ цөм эх орныхоо алтан хэвлийд нойрсон, Эх орон болон хувирчээ.
Амьдарч, гэмцэж, бодож, шаналж явсан бүхэн нь Монголынхоо төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр өөр өөр зуунд, өөр цагт амьдарсан тэднийг нэгтгэж, үлэмжийн их үйлс бүтээлгэсэн юм. Эх орон минь зөвхөн газар шороо, гол мөрөн бус түүх домог уй гашуу, ялалт, эмгэнэл. Равжаагийн бүтээсэн шүлгүүд. Шаравын зураг. Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” аялгуу намар намрын тариа, тэр их ургацыг хураасан олон түмний хөлс хөдөлмөр, малчны цагаан гэр, жил жилийн төлийн дуу, хаврын салхи юм.

Үр хүүхэд минь хар нялхаасаа эх орноо бие сэтгэлдээ тээж сургууль, ээж, багш нараа мөр зэрэгцэн суух бяцхан андаа бас сурах бичиг, суудаг ширээ сандал, ангийнхаа цонх, цонхоор харагдах улиас, улиасны мөчир бүхэн, мөчир дээр нь суух бяцхан болжморыг. хүртэл Эх орон гэж ойлгосон цагт л бидний оюун санааны амьдрал эхлэх буюу.
Эх орны атга шороо, алга дарам газар хүртэл өвөг дээдсийн цусаар хамгаалагдсан гэдгийг Монгол Улсад монгол хүн хэмээн төрж, өссөн бүхэн яс мах, оюун бодолдоо шингээн ухамсарлах болтугай.


“Хоридай мэргэн”-ий блогоос

Сэтгэгдэл ( 9 )
Гоё бн
Гоё бн
Гоё бн
Your Buddha iam spider man
Ene sedveer ese bichked suujiin piz
Эх орныхоо газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг
Sedviinhee talaar bicheegui bn shde
Маш мэдүүштэй зүйлүүд бн баярлла
lol lol lol lol lol