Дунд голын гүүрийг долоодугаар сар хүртэл хаана

Автор | Zindaa.mn
2014 оны 03 сарын 31

Нийслэлд бүтээн байгуулалтын цаг эхэлж байгаатай холбоотойгоор зарим нэгэн гүүр, замыг хаахаар болжээ. Үүний нэг нь Дунд голын хос гүүр юм. Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Ажилчны гудамж, Дунд голын хос гүүрийн хуучин гүүрийг /баруун талыг/ ирэх сарын 01-ний өдрөөс гурван сарын хугацаанд хааж, засварлахаар болжээ. Тиймээс зүүн талын гүүр сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулагдахаар болсон байна. Харин ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг ирэх даваа гаригийн 10:00 цагаас тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж,зам засварын ажил хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top