Ой хээрийн түймэр их гарч байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 01

Булган аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутаг  “Хүзүүт” гэдэг газар ойн түймэр гарч, Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн  Дархан-Уул аймгийн Орхон сумын Энх тал багийн нутаг “Ноён хонгор” гэх газар хээрийн түймэр, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Баянбулагийн ам” хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ. Хаврын хуурайшилт ихтэй энэ үед шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,  хуурайшилт ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top