"Буянт-Ухаа-1" хороололд зорилтот бүлгийн иргэдийг оруулах шийдвэр гарч, тус хороололд байр авах хүсэлтэй иргэдийг 14 хоногийн турш ТҮЦ машинаар бүртгэсэн. Гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа хороололд байр авах хүсэлтэй төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг бүртгэлд хамруулсан. 14 хоногийн хугацаанд нийт 9081 иргэн бүртгүүлснээс, 3987 нь төрийн албан хаагч, 2385 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 979 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.
"Буянт-Ухаа-1" хорооллын байрны тоо 1764. Одоогоор ашиглалтад ороод бэлэн болчихсон 567 байр байгаа. Сугалааг хэсэгчилж бус байрандаа орох бүх 1764 айлын эздийг тодруулах юм байна. 1764 айлын хороололд орон сууцнаас гадна цэцэрлэг, үйлчилгээний төв, гаднах талбайн тохижилтыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Энэ бүхнийг цогцоор нь ирэх тавдугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөх аж. Тэгэхээр нэг байранд орох гэж 3-4 иргэн өрсөлдөх гэнэ. Тиймээс хуваарилалтыг шударга байлгахын тулд сугалаа явуулахаар болжээ. Сугалааг хүний оролцоогүйгээр программын дагуу явуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )