Өчигдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, ЭМЯ-ны баруун талд "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15 давхараас төмөр унаж, тэнд явж байсан "Тоёото приус" маркийн машиныг цохиж гэмтээсэн байна.
Азаар хүний амь нас эрсдээгүй байна. Замын хөдөлгөөнд оролцож байсан "Тоёото приус" машины эзэн 38 настай эрэгтэй Т-нь гомдолтой байгаа учраас тус хэргийг Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
"Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15 давхараас гурван метр урттай хөнгөн цагаан хавтан унасан байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тус барилга нь "Аюут" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа юм байна.
Он гарсаар барилгын ослоор таван хүн амь насаа алдсан харамсалтай тоо гарсан байна. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослоор 213 хүн нас барсан харамсалтай тоо мөн байна. Урин дулааны цаг ирж байгаа учраас барилгын ажил эд өрнөдөг. Тиймээс барилга барьж байгаа иргэд хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахгүй иргэд айдастай байгааг анхаарах цаг болжээ. Барилгын салбарынханд эрдэнэт хүний амь нас юу ч биш бололтой. Хамгийн сүүлд гэхэд Чингэлтэй дүүрэгт баригдаж буй "Макс" грүппийн барилгаас төмөр унаж, машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан залуугийн амийг авч одсон.
Энэ хэрэгт тус компанийн холбогдох ажилтнуудыг татаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэргийн буруутай этгээдийг олж тогтоогоогүй байтал дахин нэг барилга дээрээс төмөр унасан хэрэг гарлаа. Холбогдох яам энэ асуудалд анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Өнгөрсөн онд Баянгол дүүргийн I хороонд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж нэг нас зургаан сартай А гэгч хүүхдийг гэмтээсэн хэрэг мөн л гарч байсан. Тухайн хэргийг тодруулахад “Их Модунь” барилгын компанийн захиалгаар баригдаж байсан “JB TOWN” барилгаас 0.5 см голчтой, 60 см урттай төмөр унаж бяцхан хүүхдийг хүнд гэмтээж байсан билээ.
Дахин дахин төмөр унаад байвал хариуцлагыг нь хэн хүлээх БХБ яамны дарга нараа.

Сэтгэгдэл ( 5 )
za bi ter uyd hajuudan yavj baisan zuv zugverl baina lee shd...tsaaaas shigl yum unsan baisan getel tumur gechihjee...ersdel gaig hench toootsoj gargaj chadahgui..uchran baigliin salih boroo tsas ene tereees boldog...ter udur ih salihtei baisan.gomdlood baih yumgui.zugver dugiu hutsalgui zail
Hyatad barilgiin ajilchid chini albaar unagaagaad bgaa yum bish biz dee.
ямар аймар юм бэ
aimaar aimaar. dotor ni 20 jl amidrah batalgaa alga bna shuu dee.