Монгол Улсад хамгийн ашигтай бизнесээр эмийн худалдаа тодроод буй. Учир нь эм, эрүүл мэндийн үйлчилгээ бол зайлшгүй шаардлагатай амин чухал хэрэгцээ юм. Мөнгөгүй хүний хүүхэд ханиад хүрвэл хоногийнхоо хоолноосоо хасан байж эм авч өгөх нь тодорхой. Иймд хүний зовлон дээр тулгуурлан хууль бусаар хөрөнгөждөг нэг нь байхад улсаас тусгай зөвшөөрлөө авчихаад бусдын эрүүл мэндийг хохироож суудаг нь ч байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн төмөр замын хилийн боомтоор ОХУ-аас их хэмжээний сэтгэцэд нөлөөт мансууруулах эм, эмийн бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлснийг тагнуулын байгууллага илрүүлжээ. Сэтгэцэд нөлөөт эм, эмийн бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхдээ хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллага галт тэрэгний үйлчлэгч бүрэлдэхүүнтэй хуйвалдсан эсэхийг шалгаж байгаа бололтой. Дээрх эм, эмийн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод нийлүүлдэг бөгөөд иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Тавин ус", "Гашуунбулаг" зэрэг манай улсын эмийн салбарт томоохон тооцогддог эмийн сан, бөөний төвөөр борлуулдгийг тогтоожээ.
Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг эмийн сангуудаар баталгаагүй эм борлуулж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбар ямар түвшинд явж байгайг харуулж байна. Хамгийн аюултай нь дээрхтомоохон эмийн сүлжээ сангууд ийнхүү иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байсан нь илэрсэн явдал юм. Зөвхөн "Тавин ус" л гэхэд Тавин мянгат салбар, Бичил хороолол салбар, Жуков салбар, Хан уул салбар, Богд ар салбар гээд таван эмийн сангаар хууль бусаар оруулж ирсэн “хор”-оо худалдаалдаг байж.
Гэтэл энэ компани “Эмнэлэг, эмийн сан, хүн амыг чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, ард иргэдэд эмийн зохистой хэрэглээ, эм хангамжийг эх орны онцлогт тохируулсан системийн хандлагыг төлөвшүүлэх” гэсэн уриатай ажилладаг юм билээ. Өөрөөр хэлбэл тэд эмийн буруу хэрэглээг дадал болгож төлөвшүүлж байгаагаа уран гоёор тодорхойлжээ. Харин "Гашуунбулаг"-ийн хувьд Хишигдоржийн Наранцацралт гэдэг хүний нэр дээр тусгай зөвшөөрлөө авсан байдаг бөгөөд мөн л хэд хэдэн салбартайгаар олон жил эмийн хангалт үйлчилгээг хийжээ.
Дээрх хоёр эмийн сан ЭМД-ын сангаас хөнгөлттэй эмээр үйлчлэх эрх авсан цөөн аптекийн тоонд багтдаг нь улсаас нөхөн олговор авдаг гэсэн үг. Энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагааг улсын зөвшөөрөлтэй гэсэн нэрийн дор хийдэг эмийн сангууд ил болсоор байна.
Сэтгэгдэл ( 19 )
ЭМЯ үүнийг өөгшүүлж байгаа бусуу Ашгийн хойноос хөөцөлдсон хувийн компаниудад эм оруулж ирх эрхийг олгож хүн ардынхаа эрүүл мэндээр тоглож байна Ашиг хөөцөлдож зах зээлээс хямд чанаргүй эм оруулж эмнэлгүүдэд шахаж дуэдаас эь асар их ашиг олж байна ЭМЯ-ны ажилгүй тансагласан түшмэд нм оруулах ажлыг өөрсдөө гардан хийж засгаас гарч байгаа мөнгийг зохих зүйлд нь бүрэн зарцуулмаар байна Заавал дунд нь ашиг харсан байгууллагаар эм оруулж төсөвлөгдсөн мөнгөний талыг идүүлж байхаа зогсоомоор байна Бусад бараа бүтээгдэхүүн дээр ченжүүд ажиллаж болох боловч ард түмний эрүүл мэндийг ченжүүдэд даалгамааргүй байгааг Удвал ахайтан мэдэрмээрсэн Эрдэнэт хүний алтан амийг ЭМЯ гартаа авч яагаад болдоггүй юм бэ
tawin -us hhk odoo bolimoor ymaa zowshooroltei gazar ni l oruulj baimaar ym dendvv dawarj bna aa
tawin -us hhk odoo bolimoor ymaa zowshooroltei gazar ni l oruulj baimaar ym dendvv dawarj bna aa
tawin -us hhk odoo bolimoor ymaa zowshooroltei gazar ni l oruulj baimaar ym dendvv dawarj bna aa
tawin -us hhk odoo bolimoor ymaa zowshooroltei gazar ni l oruulj baimaar ym dendvv dawarj bna aa
tawin -us hhk odoo bolimoor ymaa zowshooroltei gazar ni l oruulj baimaar ym dendvv dawarj bna aa
emin hereglee denduu ih baigaa
ТАВИН-УС ХХК нь их хэмжээний байтугай ганц ч ширхэг хууль бус эмийг хилээр оруулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.Аж ахуйн нэгжийн нэр хүндийг илт унагаж,бизнесий
Tavin Us chin setgets noloot em zardaggui shdee
tegeed ymar em bnaa teriig ni bicheechee medehgui avsan baival yanaa todorhoi bichildee
Hi
Hi. Cetgetsed neleeldeg em zardag ni unen bol zarah erhii ni men shuuhed shiljuulj yalii ni uuruuleecei.