Ахмад тамирчин Т.Цэрэндолгор ДАШТ-аас гурван алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

 Унгарын нийслэл Будапешт хотноо болсон хөнгөн атлеткийн ахмадын ДАШТ-ээс манай 76 настай тамирчин Т.Цэрэндолгор гурван алтан медаль хүртсэн байна.


Тэрээр  бөөрөнцөг, жад, зээрэнцэг гэсэн гурван төрөлд өрсөлдсөн бөгөөд төрөл бүртээ тэргүүлж гурван алтан медалийн эзэн болсон байна.

Дээрхи тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 орны 426 ахмад мастерууд оролцсон юм.

Дашрамд дуулгахад Т.Цэрэндолгор Бельгид зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Будапешт хотоос Брюсель хот руу мордсон баяртай мэдээлэл байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nono(213.142.180.57) 2025 оны 03 сарын 13

Yamar goyo yom be, bayar hvrgii

1  |  0
ouynaa(182.160.39.243) 2025 оны 03 сарын 13

bayar hurgii mundag hun shuu baharhaj bnaa

1  |  0
Top