Франц улс шинэ Ерөнхий сайдтай боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 02

Францын Ерөнхийлөгч Францус Олланд Засгийн газраа огцруулж шинэ Ерөнхий сайдаар Мануэль Вальсийг томилсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улс эдийн засгаа дахин хөл дээр нь босгохын тулд нийгмийн халамжийн хавтгайрсан хөрөнгө оруулалтаа цэгцлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцлоод энэ үүргийг шинээр сонгогдсон Ерөнхий сайд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын тамаг тэмдгийг гардуулан өгсөн байна. Мануэль Вальс 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, өмнөх Засгийн газарт дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top