Өнөөдөр хотын дарга Э. Бат–үүл сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Уг уулзалтаар иргэдийг ямарч урьдчилгаагүй орон сууцанд хамруулах талаар ярьсан юм. Хотын дарга энэ сард сэтгүүлчидтэй дөрвөн удаа зангиагүй уулзалт хийх бөгөөд уулзалт бүрд нэг л сэдвээр ярилцах юм байна.Одоогоор Монголын орон сууцны зах зээл дээр хувийн хэмшлийн бариад зарж байгаа орон сууц,энэ орон сууцыг нь мөнгөө бүрэн төлж чадах хүмүүс худалдаж авдаг. Нэг нь төрийн орон сууцны корпораци.Үүнийг 30 хувийг төлөөд 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж урьдчилгаа төлөх боломжтой хүмүүс авдаг. Мөн нэг нь түрээсийн орон сууц бий. Манай орон сууцны зах зээлээс ийм гурван янзаар иргэд орон сууцаа аваад явдаг.
Харин шинээр орон сууцны зах зээлд орж ирэх гэж байгаа хорооллын тухайд бол бэлэн мөнгө төлөөд байр худалдаж авах боломжгүй түрээсийн орон сууцанд орох сонирхолгүй,найман хувийн зээлд хамрагдаж, 30 хувийн урьдчилгаа хийх боломжгүй өөрийн гэсэн байртай болох хүсэлтэй иргэдийг орон сууцжуулах ажил эхлэх гэж байгаа аж. Өөрөөр хэлбэл цалингийн орлогоос өөр хуримтлалгүй хүн амынхаа орон сууцыг яаж шийдэх гарцыг олсон юм байна. Иргэд сар бүр цалингынхаа 30 хувийг сар бүр нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгөөд байвал 3-5 жилийн дотор орон сууцтай болох боломжтой юм байна. Харин байранд орсон өдрөөс хойш ч 10 жилийн турш яг тэр 30 хувиа төлөөд орон сууцаа өөрийн нэр дээр болгох аж. Тэр болтол нийслэлийн өмч хэвээрээ байх нь.Энэ талаар Хотын дарга Э.Бат-Үүлээс тодрууллаа.
-Урьдчилгаагүй байр хэдээс хэдэн өрөө байр байх вэ. Хамгийн багадаа хэдэн төгрөгийн цалинтай хүн энэ байрыг авах боломжтой вэ?
-Орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн 80 орчим хувь нь урьдчилгаа төлөөд авах боломжгүй хүмүүс байдаг юм байна. Хувийн хэвшлээс орон сууц авах боломжтой иргэд 10 хувьд ч хүрэхгүй юм. Сарын 300 мянган төгрөгийн цалинтай хүн сард 100 мянган төгрөг төлөөд байхад таван жилийн дараа нэг өрөө байранд орно. Эхлээд ороход нь орон сууц эзэмшигч гэсэн ордер өгнө.Орсоныхоо дараа 100 мянган төгрөгөөр төлдөгөөрөө 10 жил төлөөд л байраа өөрийн болгох юм. 600 мянган төгрөгийн цалинтай иргэн сард 180 мянган төгрөг төлөөд 36м2 хоёр өрөө байранд орно гэх жишээтэй. Харин нэг сая төгрөгийн цалинтай бол сард 300 мянган төгрөгийн төлөөд гурван жилийн дараа хоёр өрөө байранд орох боломжтой.
-Орон сууцны захиалгаа хэзээнээс авч хорооллуудаа барьж эхлэх вэ?
-Манай санал болгож байгаа орон сууцнаас 20 мянган иргэн захиалга өгөөд 50 тэрбум төгрөг төвлөрүүлчих юм бол энэ онд хоёр хорооллыг эхлүүлчихэж болно. Би 20 мянгаар зогсохгүй байх гэж бодож байна. Уг хорооллыг нийслэлийн өмчийн газар дээр барьж байгаа. Тодруулбал Улиастайн эцэс, Яармагийн спорт цогцолборын зүүн талд, Морингийн даваанд, Биогийн сонгины аманд, Баянголын аманд, Авто худалдааны төв буюу туулын урд барих юм. Сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний газар, үсчин фитнес брэнд дэлгүүр эмнэлэг гээд бүх үйлчилгээтэй цогцолбор хороолол барих юм. Брэнд дэргүүрүүд орон сууцны үнийг тогтворжуулж байдаг давуу талтай. Мөн хажуугаар нь хаус баригдана хувийн хэвшлийнхэнд зарим байраа зарна. Засгийн газар байр найман хувийн зээлтэй байр бариулах гээд зээл авсан учраас иргэддээ хүүтэй өгдөг. Нийслэлийн барих энэ барилганы давуу тал бол ямарч зээлгүй учир ямар ч хүүгүй.
-Гадны орнууд энэ жишгээр орон сууцжуулсан түүх байна уу?
-Бусад орнууд үүнийг хийхэд маш хэцүү байдаг юм байна. Яагаад гэхээр тэнд хотынх нь газар гэж байдаггүй. Бүх газар нь хувийн өмчид оччихсон. Газрыг нь чөлөөлүүлээд худалдаж аваад байшин барих гэхээр маш өндөр төлбөр гардаг. Манайх болохоор харин азаар хувьчлаагүй нийслэлийн газартай юм. Гэхдээ зарим нэг газраа бас хамаа замбараагүй тараасан байна. Тиймээс хотын ойролцоо барьж чадахгүй багйаа зовлон бий. Гэхдээ санаа зовоод байх юм байхгүй энд байр авсан хүмүүс хотруу ажилдаа явах гэж зовохгүй. Ямарч саад байхгүй. Дэд бүтцийг холбочихно.
-Орон сууцны чанарт яаж анхаарах юм бэ?
-Хүмүүс итгээд найдаад гурваас таван жил хүлээгээд байр авч байхад нэг хачин юм барьчихсан байж болохгүй ш дээ. Тэгвэл иргэд уурлаад намайг Чингисийн талбайн урд авчраад дүүжилчих байлгүй. Муугаар нь эког жишээ авчье. “Эко констракшин”-ых шиг юм барьж болохгүй биз дээ. Иргэд татварын мөнгөөр нь тансаглах асуудлыг тоодоггүй. Авилгалд өгч байгаа төрийнхөн идэж байгаа мөнгө чинь та нарын татварт төлөөд байгаа мөнгө шүү дээ. Яг ийм зориулалтаар орон сууц авна гэж урьдчилгаа авчихаад мөнгөнөөс нь идчихвэл аюул болно ш дээ. Биднийг хэзээч өршөөхгүй. Тиймээс улстөрчид үүнийг зориглож хийдэггүй юм. Барилга барих тендэрийг олон улсын нээлттэй зарлана. Хамгийн хямд үнэтэй хамгийн сайн чанартай барилга бариулна гээд өрсөлдчихнө. Манай дотоодын үйлдвэрүүд хэтэрхий хөөсрүүлчихнэ. Хувийн хэвшил мөнгө босгох чадваргүй засаг мөнгө зээлье гэхээр маш өндөр хүүтэй.Ойрын 10 жилд 200 мянган айлын орон сууц барих гээд байна. Тэгэхээр чинь бүх үйлдвэрүүд дагаад босоод ирнэ гэсэн үг. Америкийн нутаг дэвсгэрт тухайн жил ашиглалтад орох орон сууцны тоог гаргаад нэг сая орон сууц ашиглалтад орохоор бол сая хөшиг, сая ваннь гарах юм байна гээд тооцоолоод л бизнес нь хөгжөөд явчихдаг жишигтэй. Дотоодын зах зээлд эрэлт байхгүй үед юу ч үйлдвэрлээд яаж ч зээл өгөөд үндэсний үйлдвэрээ дэмжих гээд босохгүй ш дээ. Европ ядуурлаас гарсан арга зам энэ шүү.
-Гэр хорооллын айлуудыг дэд бүтцээр яаж дэмжих вэ?
-Энэ зунаас гэр хорооллын айлууд руу инженерийн шугам татна. Бид олон зүйлийг социалит загвараар бодож явсан байна. Европын барилын компаниуд туулын түнел гаргахдаа барилгын матералуудаа гаргаад авчихдаг л байсан юм байна. Бид тэрийг мэдэхгүй байж. Олон улсад байгалаа сүйтгэсэн компаниар монголын компани нэгт орсон тэгэхээр бид чинь эх орондоо хайртай хүмүүс мөн үү. Сэтгэлгээ нь хүртэл өөрчлөгдчихөж ямар сайндаа л дэлхий сөнөлөө гэж гарч зугатах вэ дээ сөнөж байгаа дэлхийгээс хэн үлдэх вэ дээ. Тэр зэргийн юм ч ойглохгүй байна.Сүүлдээ улс төрчид ч дөвчин боллоо. Тэнгэр өөдөө заагаад юу болоод байгаа юм бэ.
-Иргэдийн хуримтлуулсан байр авах мөнгийг хаана яаж найдвартай хамгаалах юм бэ. Нийслэлийн удирдлага солигдоход энэ шийдвэр өөрчлөгдвөл яах вэ?
- Төр хэзээ ч дампуурдаггүй. Хэн нэгэн хүн төрд байжил байдаг. Тиймээс нийгмийн даатгалын мөнгө шиг л найдвартай хадгалагдана гэсэн үг. Бас мөнгөө буцааж авч болно гэхдээ хүй өгөхгүй. Нэг буцаавал ахиж гэрээ хийхгүй.
Н.Ганчимэг
Сэтгэгдэл ( 23 )
Bat Uul baatar chadaj bgaa shuu. Ta nar eh oronch bail daa bitgii setgel gargasnaa ingej shuumjilj untraaj bail daa. Urd omnoh ulaan hatsart monhbayr badamjunai bilegd enhbold geed bodoldoo Ulaanbaatarchuudaa. Bid odoo l demjij niiteeree hodlohgui bol Bat uulees oor sain darga neg ih oldohgui shuu
автобусны суудал шал цонхоо угааж чадахгүй халтайсан юм явдаг атал үүнээсээ ичих ажилтан жолооч кондуктор гэж байхгүй Ичих нүүрээ гээсэн хэл амаа билүүддэг хүнийг кондуктороор авдаг болтойБариулаас нь барихад сэжиг хүрмээр халтархиртэй суудал дээрнь суухаас аймаар бохирзаваан автобусыг УБ-ын автобус гэнээ Ийм арчаагүй компаниудын захирлын гэр бас л ийм заваан байдаг болов уу гэж таахад хүрэхНаагуурх ажилчид жолооч кондуктор нарынх ч бүүр дүүрсэн байхаа Арчаагүй гэж үүнийг л хэлнэ Тэгээд л хүн рүү муухай муухай харахыг нь яанаа Хувцсаа цэвэр өмсөөд үс гэзгээ янзлаадхүн рүү төвшин хардаг хүүхэн залуучууд УБ-с олдохоо байсан юм шиг л байдаг ш дээНэмж хэлэхэдавтобус компанийн захирлууд хүнийг гэсэн сэтгэлээ гээгээд удаж байгаа байхааХотынхоо иргэдэд ингэж хандаж байгаа юм чинь гэр бүлээ гэх сэтгэл нь хэрбайдаг болдоо гэж хүртэл санаазовохын заримдаа
barag zuv zuv irged uursduu bair barijiine gesn ug
Иргэд заавал орон сууцандорох гээд зүтгээд байгаа юм шиг зүйл яригдаад явчих юм Хачирхалтай
Цэвэр бохир халаалт цахилгаанысүлжэ эгээ хөгжүүлэх нь хотын үүрэг шүү дээ УБ хот энэ тал дээрээ ямар хангалтгүйгэдги йг бүгд мэдэж байгаа
Гэр хорооллын иргэдийг алийгаа алдсан мэтээрхарах нь буруу Тэдэнд гэр байшин газар гээд хөрөнгө байгааТэдгээр хөрөнгийн үнэ цэнийг алдуулахгүй байх нь засагт байгаа намын одоо бол АН-ын нэг чухал үүрэгГол зүйлээ мартаад элдэв сонин зүйлүүдээр их оролдвол алдаа болохвий
үүний оронд шугам сүлжээ татаад өгвөл иргэд байшингаа өөрсдөө бариад болох юм бишүү Яагаад заавал ингээд байдаг юм бол
100 000*12сар*15жил = 18 000 000 төг болж байна Ийм л үнэтэй байр юмуу Би алдаад байна уу Гайхчихлаа
Saixan zaldag salga ogor tolgoit. Ichixgui daraagiin ulgeree yarij exellee. Nogoo ger xoroololiig xaus bolgox ulgeree duusgalgui daraagiinx ni exelj bgaa yum bna l doo.Muu ogor tolgoi uxsenii ni baatar bdag yum.
тоо бодоод үз ямар тэнэг хүмүүс вэ зах зээл гэдгииг ойлгохгүй байна уу
Manai gert yag yu bolson yum be ah aa?
shunu zuudelsen zuudee udur n bidend yarij uguud l . ... myy mal
Bat -Uul hogshiroh tusmaa hudalch bolj bndaa hoorhiis ene hunii huvid 30 huvia ogood bhad sanaand n bna Irgediin huvid yg unendee 10 ,20 n jil tsalingiinhaa 30 huviig ogno gedeg bolomjgui asuudal medreluudee.Bat-Uulee songuuliinhaa shoug odoo bolio hiimeer bgaa bol hudlaa yrihgui duugai hii.Ard Tumnii tolgoi buu erguuleed bai.
Hun tom hashaa baishin gaa24,35 m.kv shorongiin kamer shig umaisan yumaar solihgui l baih, olon huuhedtei ail haanaa ch bagtahgui.
vnen bol saihan l vlger bn
Bat uuliig eronhiilogch bolgoh baisan youm. gebch oroitoogiou baina . shudarga buural tolgoit odoo l eh orondoo youm heene . demjie
iim er zorigtoi huniig ee naad asuudaliig 2 garaa urguud demjinee.
iim er zorigtoi huniig ee naad asuudaliig 2 garaa urguud demjinee.
Элбэгдорж ерөнхийлөгч тэнгэрт ёсолдогоос заадаггүй шүү дээ
Бат-Үүл даргыг дэмжиж байна. Энэ хүн хотын дарга болсноор урьдны ямар ч дарга нар хийж байгаагүй хотын хөгжлийг авчирсан. Ард иргэдийнхээ төлөө нойргүй л ажиллаж байна. Харин өмнөх дарга нар одоо ичиж амьдрах хэрэгтэй. Хийвэл хийж болдог, ард түмэндээ сайн сайхныг яаж авчирдгийг энэ хүний жишээгээр хар!
Нээрээ, тоглоом үгүй Бат-Үүл ээ, одоо ингээд дандаа хоёр хуваагдаж, өмхий коммунист гэж үеэ өнгөрөөсөн юм ярьж байдгаа больж ажил хийе, бүтээе. Сайхан төрөх заяаных, сайхан амьдрах санааных гээд сайхан үг байдаг даа. Төр нь төр шиг үнэнч шудрага найдвартай баараггүй байх цаг болсон. Би дүүтэйгээ хоёр байрны мөнгө төлөөд явахад бэлэн байна. Цаана 19,998 хүн үлдлээ. Хүмүүс ээ, яараарай. Хэ хэ. Хэлсэнд чинь нэг удаа итгэж зүтгээд үзье. Хүний итгэл алдаж болохгүй шүү, Бат-Үүл ээ!
Пээ, сэрчих вий. Сайхан л үлгэр байна шүү. Сонгуулийн өмнө бол бүгд нь хаус барьж өгөх юм яриад байсан. Тэгэхдээ нээрээ Бат-Үүл ээ, сда минь ингээд онигоонд ороод худлаа шаагаад байж болохгүй. Үнэхээр Монголын төлөө л юм хэл үгэндээ эзэн болоод эхлүүлэл дээ. Бид бүгдээрээ дэмжье. Би ч гэсэн шууд өнөөдрөөс эхлээд сар сарынхаа мөнгийг төлөөд явахад бэлэн байна. Харин худлаа шаавал чинь Гарвард чинь хөөж очоод няслана шүү.
энэдаланхудалчи йнүгэндитгэххэр эггүй