Солонгост ноцтой осолд орсон залуусын нэг нь хагалгаанд орно

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

БНСУ-ын Жуннам аймгийн Асан хотод гуравдугаар сарын 30-ны шөнө зургаан монгол залуу осолд орж, гурав нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эмнэлэгт хүргэгдсэн гурван залуугийн нэг нь тэр өдрөө өөд болж, хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байгаа гэсэн мэдээ бий. Харин нэг нь эмнэлгийн үйлчилгээний төлбөргүйгээс эмнэлгээс гарсан аж.  Одоогоор машиныг хэн жолоодож явсан, нөхцөл байдал ямар байсан талаарх албан ёсны мэдээлэл  ирээгүй байгаа юм байна. Нэг нь эмнэлгээс гарсан гэдэг нь үнэн бөгөөд эмнэлэгт байгаа нь бага хэмжээний мэс засалд орох шаардлагатай байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top