3 сарын 30- ны өдөр БНСУлсын Жүнгбүк аймгийн Асан хотод Ёнгимёнг тосгоны ойролцоо Монголоос гэрээгээр ирж ажиллаж байсан 6 залуус машинаар явж байгаад автын осолд орсон харамсалтай хэрэг болжээ. 3 нь газар дээрээ нас барж нэг нь эмнэлэгт хүргэгдэн ирсэн боловч тусламж авч чадаагүй хорвоогоос хальжээ. Одоогоор хоёр залуу нь бэртэл гэмтэлтэй байгаа бөгөөд нэг нь эмнэлгийнхээ төлбөрөөс болоод эмнэлгийн эмчилгээ авч чадаагүй гэртээ байгаа юм байна.
Хэн нэгнийг зөв буруу гэж буруутгахаас илүү нэг ч гэсэн Монгол иргэнийхээ амь насыг нь аврах эрүүл энх хайрлахад нэгдэе залуусаа. Сая нэг залууг нь харж асарч буй Чонаны их сургуульд сурдаг Мөөгий гэх бүсгүйтэй холбогдож баттай мэдээлэл авсан бөгөөд одоогоор тусалж дэмжиж буй хүмүүс, газрууд байхгүй юм байна.
Энэхүү залууг Ламжав гэдэг бөгөөд 32 настай. Одоо Чонаны эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба эгэм, хамрын яс нь хугарсан дотоод гэмтэлтэй сэтгэл санааны гүн шоконд орсон. Эмчилгээний зардал байхгүйн улмаас хагалгаанд орж чадаагүй юм байна. Иймээс бүгдээрээ сэтгэл зүрхээ нэгтгэн чадах ядахаараа Ламжавдаа хандив цуглуулж амьдрал хайрлацгаая Монголчуудаа.
ДЭМ ДЭМЭНДЭЭ ДЭЭС ЭРЧИНДЭЭ АМЬДАРЦГААЯ. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
ДАНСНЫ ДУГААР CОЛОНГОСД
SHINHAN БАНК: 110-414-798778
BATOCHIR BATTSOGT
010-3101-9129
МОНГОЛД
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
452-571-242
ДАШБАЛБАР ИНДРА
МӨРӨӨДЛИЙН ЗҮГ БҮЛГЭМ
БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ.
Сэтгэгдэл ( 1 )
MAN uuj idej hanaagui yu? Ene 3 men ch yavdaltai gishuud dee.Herev Lenini muzeig egehgui bol MAN-n bairiig huraah heregtei. Heertsogt,humsaldag Enhbold,Hudlaa hashgirdag Ouynhorol nariig Ih hurlaas zailuulah zag bolson. Ene 76 bugdiig solih shaardlagatai