Барилгачдын талбайд БЗД-ийн иргэн Д.Батдэлгэр хоёр орон сууцаа ХӨСҮТ-ийн захирал Харнууд овогт Д.Нямхүүд алдсан аж. Ийнхүү гомдолтой байгаа учраас эцсийн арга хэмжээ болох зулын гол болохоор шийдээд байгаагаа илэрхийлж барилгачдын талбайд жагсаж байна. Мөн тэрээр ЦЕГ-ын дарга, Бригадын генериал Б.Билэгтэд гомдол гаргаж байгаа аж. Чухам яагаад хоёр байраа алдах болсон талаар иргэн Д.Батдэлгэрээс тодрууллаа.
-Та анх хэзээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй холбогдож хоёр байраа зээлээс чөлөөлүүлсэн юм бэ?
-2006 оны есдүгээр сард ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг зээл чөлөөлдөг гэдгийг Анод банкны эдийн засагч Н.Оюун-Эрдэнэ надад зааж өгсөн. Тэгээд нэгдүгээр хороололын 2 өрөө байрны зээлийг чөлөөлж өгсөн юм. Тухайн үед төрийн өндөр албан тушаалтан ийм луйвар хийнэ гэж бодоогүй. Д.Нямхүү өөрөө ах дүүстэйгээ нийлээд хамтарч зээл чөлөөлөх нэрээр луйвар хийсэн. 2006 оноос хойш найман жилийн тэмцэж үр дүнд хүрсэнгүй. Анх Д.Нямхүүгээс 26 сая төгрөг зээлээд хүүтэй нь хамт 50 сая төгрөг өгөхөөр очиход надаас 80 сая төгрөг нэхсэн. Чи ямар их мөнгө нэхдэг юм бэ гэж асуухад Д.Нямхүү “Би шүүгч нарт маш их мөнгө зарцуулсан” гээд тийм мөнгө нэхсэн.
-Энэ хэрэгт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс гадна өөр холбоотой хүн байгаа юу?
-Энэ хэрэгт Д.Нямхүүгээс гадна БГД-ийн шүүхийн шүүгч О.Номуулин, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн асан Ц.Амарсайхан, шүүгч Б.Ундрах мөн прокрорын газрын нэр бүхий албан тушаалтанууд бүгд хуйвалдсан. Анх бизнес хийх гээд байраа тавиад банкнаас зээл авсан. Тэрийг Д.Нямхүүгээр чөлөөлүүлээд сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлсэн юм. Д.Нямхүүд би ээж, дүүгийнхээ хоёр байрыг алдсан. Тэр хэлэхдээ байрыг чинь зээлээс чөлөөлсөн юм чинь байраа барьцаа болгож үлдээ гэж хэлээд үлдээсэн юмээ. Тэгээд миний байрыг хуурамч гарын үсэг дуурайлгаж зураад орон сууцны бэлэглэлийн журамаар луйвардаж авсан. Яг үүнийг Прокрорын байгууллагад шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байгаа.
-Хоёр байраа алдсан юм байна. Одоо та бүхэн хаана амьдарч байна вэ?
-Ээж, дүү бид нар бүгд орох оронгүй болсон. Би “Цагаан даваа” гээд хүн тавьдаг газрын хойно 17 настай хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Ингээд зулын гол болохоор шийдээд байхад хүү маань надаас гуйгаад байна. Битгий амиа хорлооч гээд байгаа. Надад өөр сонголт алга байна. Эцсийн арга хэмжээ УИХ-ын гишүүн Батзанданд хандаж, надад туслахыг гуйж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Уг нь би чинь гадаадад хоёр их сургууль төгссөн боловсролтой хүн. Д.Нямхүүгээс болж тархиндаа цус харваад хоёр жил хэвтэрт байсан.
Ийнхүү хоёр байраа алдсан БЗД-ийн иргэн Д.Батдэлгэр зулын гол болохоор шийдээд байгаагаа ярьсан юм. Энэхүү залилангийн хэрэгт Прокрор, Шүүхийн нэр бүхий албан тушаалтанууд хуйвалдсан уу гэдгийг манай сайт дахин мэдээллэх болно.
Сэтгэгдэл ( 17 )
Энэ зураг бол Эрх чөлөөний талбайн зураг байна. Барилгачдын талбай бол БХБЯ-ны урд байдаг. Сэтгүүлчээ!!!!!
hogiin factnewsiin no shiin setguulchdee zuv bicheechee. hogiin hel bichgiin durem meddeggui yamar lalruudiig ajluuldag yum be
batdelger gej ene hvn naimaand yvdag bsan olon naiziinhaa bairiig bankndtavij aldaj bsan odoo hudalaa jvjig tvij yadag bna buzar avgai uuvirdaad hed heden naix ni bsirgvi bolson
Hulgaich nyamhuug ni burhan shiitgeh boltugai huuli nohduudtei ni hamt uiliig ni edluulhiimsan boldog bol.daanch tegdgui ni huurhii yumaa.
та нар есөн ембүүгээ үүрээд бид нар есөн эрүүгээ үүрээд эрлэгийн үүдэнд уулзах цаг ирнээ гайгүй
Дээд шүүхийн шүүгч Амарсайхан гэж ёстой аймшигтай авгай байнаа. Авилгадаа бүр гаршчихсан юм билээ.Хууль шүүхийнхэн бүгд мэднэ, яаж ч чаддаггүй МАКС компанийн халаасных нь шүүгч гэж ярьдаг юм билээ.Энэ авгайг зайлуулах хэрэгтэй, улаан цайм мөнгө авдаг гэсэн
ODOO YANAA. KHUULIINKHAN khetsuu bainaa
mongolchuud mine yanadaa yana! mongoliin tor yaj neg yum sanjiganaad togtood bdagiin boldoo?! minii harahad deerelhuu, byalduuch, huvia hicheegchid l gaigui odor honogiig hogjiltei ongorooj bhimda. ene egch uhlee gehed ter oodgui novshiin amidraliig deerees ni haraad huruunii uzuureer l suiruulenede!!! bodoltoi setgeltei amidarya yum uzeegui diilenh mongolchuuddaa handahad!
ene hvntei adil zowlon negtei hvmvvs zogsoh heregtei shde
art tvmneere togolchih yumdaa huul zasag in
iim mongo huulegchdees bolj hoorhii ih humuus hohirch bga daa bank ni zaaval horong mongo baahan ym shaardana ochuuhen zeel ogoh gej iim ym nuud teriig ni ashiglaad l mash ondor huutei mongo zeeleed jijeghen biznes hiigeed hiigeed ter ashig ni huunees ni iluu garahgui bsaaar iim orond orj bga banknii ajilchid naad luivarchidtai chine hamt bag bolson tegeed medehguigeer ni dalimduulj hudlaa geree hiij bga dur uzuuleed hohirolgui gesen gariin useg zuruulj avch bga
Нямхүү гуйан хадам эх нь үеийнхээ өвгөд эмгэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлээд эргүүлээд тэрийгээ дор дор нь нэхэж явдаг байсан, муусанй эмээ нар тэрийг нь төлж дйилэхгүй их л зовдог байсан юм билээ. Ингэж амьдарцгаааж болохгүй байхаа. Хөгшин залуугүй арай дэндэнэ. Бурхан та нарыг харж байгаа ш дээ
shatna gsen uguu
Ter denduu hulgaich b.a hunii amidraliig orwongoor ni erguulsen nyamhuug hoid solongosiin kim chen und hurgej ogcg 201deh tsaazaar awah hund ni oruulwal taarna tenger gesgeeh boltugai.ene emegteid batzandan buren tuslarai demjie.gehde medehguimdaa irgenii hodolgoon nereer nambaigaad zalgij suutsgaadag bolson haragdaj sonsogddog shu
heleh ug alga unheer ooriinhoo buruugaas aldsan bol ene eh ingej shanlahgui l baisan baih luivarchinguud bairiig ni ogooch bas ichij amidar