Бүсгүй таны толгой юунаас болж өвддөгийг мэдэх үү

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 03

Хүмүүсийн дунд ярьдаг хүзүү хөших, хуян шар ус хөөрөх гэх мэтээр нэрлэдэг зүйл бол хүзүүний булчингийн чангарал, өвдөлт үрэвсэл юм. Хүзүүний булчин чангарч хөшсөн, тэр байдал нь толгой, дал, мөр рүү дамжиж, архаг толгойн өвдөлт, сээр, мөрний булчингийн өвдөлтийг үүсгэдэг байна.
images
Дээрх өвчин зовиурыг үүсгэх шалтгаан нөхцөлд:
Амьдралын буруу дэглэм, ажлын нөхцөл тухайлбал компьютерийн болон бичгийн ажилтай оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, машин жолооддог, оёдол хийдэг зэрэг ажлыг удаан хугацаанд олон цагаар амралтгүй хийх мөн хэвтэж зурагт үзэж, ном сонин уншдаг, дэрээ буруу дэрлэж унтдаг гэх мэтийн зүйлсээс болдог аж.
Гэтэл хүзүүний булчингийн өвдөлтөөс болсон зовиуруудыг буруу ойлгож зүрх, цөс өвдөж байгаа мэтээр бодож, эмчид хандаж зөв биш эмчилгээ хийлгэх нь элбэг тохиолддог гэнэ.
imagessОрчин үед хүзүүний өвдөлтийг уламжлалт эмчилгээний болон сэргээн засах эмчилгээний аргууд болох массаж, бумба шивүүр, зүү төөнө, халуун жин, нам давтамжтай цахилгаан, дулаан эмчилгээгээр үр дүнтэй эмчилдэг болсон байна. Гэвч эдгээр эмчилгээг хийхийн хамт дэглэм эмчилгээ, хүзүүний дасгал хөдөлгөөн, зөв амралт, буруу зуршлаа орхих нь шалтгааны эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ болдог.
Ажлын нөхцлөөс шалтгаалан хүзүүний булчин чангарч, хөшиж өвддөг бол ажлынхаа дундуур босч булчингийн чангаралыг арилгах дасгал хийж, гэрийн нөхцөлд халуун жин тавих, дэрээ зөв дэрлэж амрах нь бага хэмжээний булчингийн чангарал өвдөлтийг арилгадаг юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top