Согтуудаа амиа хорлохыг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

СБД-ийн 16-р хорооны иргэн 52 настай эрэгтэй Г нь гэртээ согтуурсан үедээ өөрийн хэвлийд 2 удаа хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг  СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс  шалгаж байна. Мөн ХУД-ийн 15-р хорооны иргэн 33 настай эрэгтэй С нь гэртээ согтуурсан үедээ өөрийнхөө хоолойг хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Иргэд ахуйн хүрээний архидан согтуурал их байгаагаас өөрийгөө болон бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг зонхилох болсон байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийг согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, цаашлаад согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top