Ногоон байгалиа аврах уриатай “Flash mob” боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Монголын үндэсний дээд сургуулийн оюутнууд санаачлан "Ногоон байгалиа аварч хамгаалах, Архигүй ирээдүйн төлөө нэгдэцгээе" уриалгыг гаргаж Чингисийн талбай дээр өнөөдөр "Flash mob" хийлээ.

Уг арга хэмжээнд тус сургуулийн 4500 гаруй оюутнууд оролцсон бөгөөд мөн 3-4 их сургуулийн оюутнууд хамрагджээ.

"Flash mob" үйл ажиллагааны дараа оюутнууд Богд уулын ойролцоох хог хаягдлыг цэвэрлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top