Засгийн газар ядуурлыг бууруулах хэрэгтэй гэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

МҮЭХ-ноос цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. МҮЭХ-ынхон ингэж ярьсан юм. “Өнгөрсөн нэгдүгээр сараас төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн.Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч гэсэн ядуурал буурахгүй байна. Тиймээс Засгийн газар ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө шинэчлэх хэрэгтэй. Эдийн засгийн хямралыг далимдуулж нийгэмд томоохон үүрэг гүйцэтгэдэг аж ахуй, нэгж байгууллагууд ажилчидаа цөөлж байна. Мөн ул уурхайн салбарынхан маш олноороо ажилгүй болж байна.  Уул уурхайн салбарын ажилчидын асуудлыг анхааралдаа авч, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх өргөн хэрэглээний барааны үнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Мөн орон сууцны 8 хувийн зээл бий болсоноос хойш   орон сууцны үнэ хэт нэмэгдсэн. Байрны эрэлт хэрэгцээ их байгаа өнөө үед орон сууцны үнийг тогтвортой барих шаардлагатай байна”. Тиймээс уг асуудлуудыг УИХ-д хүргүүлнэ гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top