Монголын авиакомпани олон улсын нээлттэй тендерт ялалт байгууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Энэ оны эхэнд Энэтхэг Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Survey India-аас зарласан Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад зориулсан агаарын зураглалын ажлын 4 шаттай тендерийг зарласан байна. Уг тендерт Австрали, Канад, Франц, Индонез, Испани, Монгол гэх мэт олон орны авиа компаниуд өрсөлджээ. Энэхүү тендерт Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай "Томас Эйр" ХХК ялалт байгуулж Энэтхэгийн хойд бүс нутгийн бүтээн байгуулалтад оролцох эрхтэй болжээ.

 


Учир нь Энэтхэгийн Засгийн газраас Гималайн нурууны урд хэсгээр хот байгуулалт, төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхээр зураг төслийн ажил хийгдэж эхэлсэн аж.

 


Экспортыг дэмжиж буй энэ Засгийн газрын үед үндэсний авиакомпани хөгжилтэй улс орнуудын аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөн ялалт байгуулж, өндөр технологи үйлчилгээний салбарт олон улсад өрсөлдөх чадвартай гэдэгээ нотолж харуулав. Ийнхүү Монголын үндэсний аж ахуйн нэгж дэлхийн өндөр хөгжилтэй орны бүтээн байгуулалтад гэрээ байгуулан гүйцэтгэхээр боллоо.

 


Энэхүү үйл явдал манай Зам тээврийн яам, Иргэний нисэхийн салбараас хийж буй 2 дахь экспорт болж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Өмнө МИАТ ХК Бангладеш Улсад Боенг агаарын хөлгөө түрээсэлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.3) 2025 оны 03 сарын 13

100 HuviMongol horongo oruulallttai yum bol Tomas air gedeg bna.

1  |  0
mgl(103.26.194.24) 2025 оны 03 сарын 13

uu huurhii, enetheg ulsiig dampuuruulah ni dee....

1  |  0
Top