Бейонсе шүтэн бишрэгчдээсээ болж шүүхэд дуудагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 04

Дуучин Бейонсегийн хоёр шүтэн бишрэгч түүнд дэндүү хайртайгаас болж шүүхэд дуудагдсан байна. .Дуучин бүсгүйн нэгэн тоглолтын үеэр тэр хоёрыг бусад шүтэн бишрэгчид дайрч унагаан дээгүүр нь гишгэлсэн тул тэд Бейонсег шүүхэд өгөхөөр шийджээ.

Ракель Кастелланос, Габриэлла Дэвидсон нар өнгөрсөн оны сүүлчээр хайртай дуучныхаа тоглолтыг үзэхээр Чикагог зорьсон гэнэ.  Тэд хамгийн ойроос үзэх боломжтой тасалбарыг худалдаж аваад тайзанд ойр зогсохын тулд нэлээн эрт очсон байна. Тэр хоёр танхимд нэвтрэх хаалган дээр хамгийн түрүүнд очсон ч   тоглолт эхлэхэд ард нь байсан хүмүүс хүчтэй дайрж бүсгүйчүүдийг унагааж их хэмжээний бэртсэн байна.  Үүний улмаас хоёр бүсгүй энд тэндээ хугарал, бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Хохирогч бүсгүйчүүд тоглолт руу орох ажлыг буруу зохион байгуулснаас үүдэн ийм байдалд орсон гэдгээ мэдэгдээд Бейонсе болон түүний багийг шүүхэд өгөхөөр шийдсэн юм. Тэд ямар хэмжээний нөхөн төлбөр нэхэж байгаа нь тодорхойгүй хэвээр үлдэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top