Хуурайшил дээд зэрэгтээ хүрсэн тул түймрээс сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 05

Малчид, ард иргэдийн анхааралд 

 

Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

2014 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи новийн бүсийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр,Тэс голын саваар 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top